7 хоногийн үнийн танилцуулга (2014 оны 9-р сарын 24)
2014 оны 9-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6270 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7650 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 3.0 хувиар буюу 295 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хар Хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7400 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, хонины цул мах 1.5 хувиар буюу 115 төгрөгөөр буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.
2014 оны 9-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-910 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1149 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1149 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2014 оны 9-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад манжин 3.5 хувиар буюу 40 төгрөгөөр буурчээ.
Нийслэлийн статистикийн газар
А.БИЛГҮҮН
URL: