Авто машины засвар үйлчилгээний талаарх түгээмэл 10 асуулт, хариулт
Асуулт 1: Тос солихдоо юуг анхаарах вэ?
Хариулт: Тосыг дараах тохиолдлуудад заавал солих шаардлагатай. Үүнд: Хуучин машин авсан бол, улирлын шилжилтийн үед, үйлдвэрлэгчээс заасан хугацаанд,
Тосыг сонгохдоо үйлдвэрээс заасан ангилал, хөдөлгүүрийн хүчин чадал онцлогт тохирсон тосыг сонгоно.
Хөдөлгүүрийн тос 3 төрөлтэй.
А. Синтетик тос: Дулааны өндөр чадвартай, ямар ч нөхцөлд шинж чанараа алдахгүй, өнгөр тогтооно.
Б. Минерал тос: Температураас шууд хамааралтай. Өндөр температурт тослох чанарыг нэмэгдүүлэхийн тулд өтгөрүүлэгч бодис нэмсэн байдаг.
В. Хагас синтетик: Энэ тосыг минерал болон синтетик тосны алтан дундаж гэж үздэг.
Тосыг сонгохдоо хөдөлгүүрийн элэгдсэн байдлаас хамаарах хэрэгтэй. Жишээ нь: Хуучин муу хөдөлгүүрт синтетик тос хийвэл шингэн байдаг учраас жийргэвч резинээр тос алдах тохиолдол байдаг.
Асуулт 2: Машин яагаад утаа хаядаг, кольц юунаас бол гэмтдэг вэ?
Хариулт: Машин утаа хаяж байвал кольц, хуруувч резин муудаж шатах камерт тос орж шатсанаас утаа гардаг. Кольц хуруувч муудах гол шалтгаан нь ихэнхдээ агаар шүүгч, моторын тосыг солилгүй удаан явснаас болдог.
Асуулт 3: Наклад нэг тал нь түрүүлээд дуусчихдаг, яагаад?
Хариулт: Хоёр дугуйн накладыг өмнө нь зэрэг солиогүйгээс мөн пеланз диск сэвтэй зэргээс болж нэг талын наклад түрүүлж дуусах тохиолдол бий. Иймээс нэг солихдоо накладийг 2 талыг нь хоёуланг нь солих шаардлагатай.
Асуулт4: Машинд хийх үйлчилгээ, шалгах хугацаа ямар байдаг вэ?
Хариулт: 5.000 км тутамд хийх үйлчилгээ: Моторын тос, тосны шүүр, агаар шүүгч солих /синтетик тостой бол 8000-10.000 км-т солино/
20.000-25.000 км тутамд хийх үйлчилгээ: Гидр кондейшний ремень, динамны ремень шалгаж солих, свеча болон свечаны утасыг шалгаж солих, бензин шүүр солих, тосол, амортизатор, хропны тос, редукторын тос, накладийг шалгаж шаардлагатай тохиолдолд солих
Асуулт5: Тяаг, шарнер гэмтвэл ямар үр дагавартай вэ?
Хариулт: Тяаг шарнер нь жолоодлогын механизмтай шууд холбоотой учир дугуй элгэдэлт, тэнхлэг тохиргоо зэрэгт шууд нөлөөлж, улмаар руль булаах зэргээр жолоодлогын аюулгүй байдалд нөлөөлнө.
Асуулт6: Гармошик резиний үүрэг
Хариулт: Гармошик резин нь тухайн байрлаж байгаа эд ангиудад тоос шороо, ус зэргийг оруулахгүй мөн доторхи тосыг барьж байх үүрэгтэй хамгаалалтын резин юм
Асуулт7: Машин ямар тохиолдолд доголдож хүчгүй болох вэ?
Хариулт: Машин доголдож хүчгүй болох нь свеча, свечаны утас, агаар шүүгч, бензин шүүр, насос зэргийн үйл ажиллагааны доголдлоос хамааралтай.
Асуулт8: 1 ба 2 сахалтай свеча ямар үүрэгтэй вэ?
Хариулт: Свечаг сонгохдоо каталоги болон үйлчилгээний номноос харж сонгох хэрэгтэй. Тухайн хөдөлгүүрийн хүчин чадал зэрэгт тохируулан сонгох нь хамгийн анхаарах ёстой зүйл юм.
Асуулт9: Амортизаторын тухай, муудсан амортизаторын хор нөлөө юу вэ?
Хариулт: Пүршний хөдөлгөөнийг залдаг шингэнт тогтворжуулагчийг амортизатор гэнэ. Амортизатор нь дугуйг замтай барьцалдуулж хөдөлгөөний явцад кузовыг тогтвортой байлгах үүрэгтэй. Амортизатор муудах шалтгаан:
А. Ашиглалтын нөхцөл
Б. Замын нөхцөл
В. Амортизаторт нөлөөлөх сэлбэг
Г. Жолоодлогын ур чадвар
Амортизатор муудсанаас болж втулка резин болон өндгөн тулгуур тяаг шарнер зэрэгт муугаар нөлөөлнө.
Асуулт10: ABS ямар үүрэгтэй вэ?
Хариулт: ABS нь шарвалтаас хамгаалах үүрэгтэй систем юм.
URL: