Зургаан залуу хоёр бүсгүйг хүчиндсэн аймшигт хэрэг гарчээ

20140925075239Оросын Новосибирск хотноо олныг хирдхийлгэж, жигшил төрүүлсэн нэгэн хэргийг зургаан залуу үйлдсэн нь илрээд байна. 16 настай 2 бүсгүйг зургаан залуу нэгэн үдэшлэгийн үеэр хүчиндээд, чармай нүцгэн зургийг нь интернэтээр тараажээ.

Хохирогч бүсгүйн найз залуу болон түүний таван найзын хамт үдэшлэг зохион байгуулахдаа хар тамхины төрлийн бодис хэрэглэж мансуурсан байсан гэнэ. Бүсгүй мансуурсан үедээ найз залуугийнхаа найзад сээтэн хаяад байсан ба тэдгээр залуус шийтгэхээр шийдэн, бүлэглэн хүчиндсэн гэж мэдүүлэгтээ дурьджээ.

Зарим мэдээллээс үзвэл бүсгүй найз залуугаа архинд явлаа гэж дургүйцэн нэг найзтай нь энгэр зөрүүлсэн тул залуус бүлэглэн хүчиндсэн байж ч болох гэнэ. Одоогоор сэжигтнүүдийг батлан даалтаар гаргаж, дуудан байцааж буй юм байна.

Цагдаагийн ажилтан хэвлэлд “Хохирогч бүсгүй Кемеров мужийн харьяат. Новосибирскийн нэгэн дээд сургуулийн нэгдүгээр курст суралцдаг. Бүсгүй тухайн үдэшлэгт оролцсон залуусын нэгийг нь л таньдаг, бусдыг нь таньдаггүй байсан”  хэмээн ярьжээ.

 

Г.Солонго

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих