Эрх баригч намууд ард түмний өмчийг дээрэмдчихээд байгаа юм биш үү
Би баахан ємчирхvv хvн. Гэхдээ хэрээс хэтэрсэн шуналтай хэцvvхэн этгээд гэж ойлгож болохгvй шvv. Эгэл жирийн Монгол тvмний нэгээхэн хэсэг, хэлтэрхий басхvv ардчилсан Монгол Улсын иргэн учраас минийх гэх миний Монголынх гэх ємчирхєх сэтгэгдэл тєрдєг гэсэн vг л дээ.Нєгєєтэйгvvр тэрхvv ємчирхєх сэтгэлгээтэй хамт омогшил тєрдгийг нуух юун. Гэтэл сvvлийн vед баахан ємчгvйдээд байгаа мэт сэтгэгдэл тєрж бухимдах оёг хєдєлдєг болчихлоо. Бухимдах болсон шалтгаан яг юу юм бэ хэмээн хувь хvнийхээ хувьд хэрэндээ л нухацтайхан бодохыг оролдсоноо таньтай хуваалцая.
Хэрвээ би андуураагvй бол Монгол Улсын тусгаар тогтнол нийт монголчуудын ємч. Vндсэн хуульд ч тэгж ойлгогдохоор заасан зvйл заалт байдаг. Атал намууд Монгол тvмний ємчийг хувийнх хэмээн андуурсан бололтой аягласаар удлаа. Тухайлбал, МАН. Єнгєрєгч 2008 оны УИХ-ын ээлжилт сонгуулиар арвин их будлиан хутгаж, ард олны дургvйцлийг эцсийн цэгт нь хvргэн, эцэстээ ичсэн хvн хvн, ална гэгчийн vлгэрийг vзvvлж ид хийж бvтээх насандаа яваа таван сайхан залуугийн амь насаар наадсан “vймээн”-ий хєлд тухайн vед МАХН хэмээгддэг байсан намын байр vнсэн товрог болсон.
Ах намын цагаан байр хэмээн алдаршсан хоёр давхар бэсрэгхэн байшингийн туурин дээр єдгєє тэнгэр багандсан єндєр харш сvндэрлэж буй. Уг нь улсын маань нийслэлийн тєвд єнгє vзэмж тєгєлдєр барилга босох нь тийм ч муу зvйл биш л дээ. Хачирхалтай нь хоёр давхар бэсрэгхэн байшин байхдаа МАХН-ын тєв байр хэмээх товч бєгєєд тодорхой нэртэй байсан тус намын шинэ тєв байр єдгєє “Тусгаар тогтнолын ордон” гэсэн нэртэй болчихсон нь нэг тиймхэн санагдаад байгаа юм. Учир нь гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаад ирсэн анд минь “Тусгаар тогтнолын ордон”-ны тууз хайчлах ёслолын зургийг vзчихээд хєєх манайхан тусгаар тогтнолын музейтэй болж байгаа юм уу, очиж vздэг хэрэг хаана байдаг юм бэ гэхээр нь vгvй ээ МАН-ын тєв байр гэсэн чинь их урвайж бvхэл бvтэн Монгол Улсын тусгаар тогтнолыг нэг нам ємчилчихєєр бид яах болж байна аа. Дэлхийн жишигт тусгаар тогтнолын ордон гэдэг тухайн улсын замнал, тvvхийн музей байдаг жишиг байдаг шvv дээ хэмээн уулга алдсантай улбаатай. Улбаатай хэмээсний учир нь ардчилсан Монгол Улсын бэлэгдэл бахархлыг єнєєгийн эрх баригч намууд ємчилсєн мэт сэтгэгдэл тєрсєнтэй холбож ойлгож болно. Єєрєєр хэлбэл МАН тусгаар тогтнолыг, ардчиллыг АН ємчилсєн мэт хардах сэтгэл тєрєєд байгаа юм. Ард тvмний хєрєнгє, хандив тус дэм, нэмрийн vндсэн дээр тэнгэр багандсан барилга барихаар єнєєгийн эрх баригч хvчин болох МАН, АН хоёр хичээн зvтгэж буй ч ардчилал, тусгаар тогтнол бол ард тvмний ємч.
Ардчиллыг АН.Тусгаар тогтнолыг МАН ємчлєх нь дэндvv увайгvй хэрэг биш гэж vv.
Чухам vvний учир ємчєє дээрэмдvvлсэн мэт таагvй сэтгэгдэл тєрж, монголчуудын ємчийг намууд эзэмшихийг эсэргvvцмээр санагдаад байгаа хэрэг. Тэртээ тэргvй Vндсэн хуульд заасан иргэдийн эрхийг /энэ цагт эзэнгvйдvvлж, зєрчихєєрєє нэг болж байгаад бухимддаг ч тусгаар тогтнол, ардчилал хоёрыг намуудад ємчлvvлмээргvй байна. Ардчилсан намын тєв байр, Монгол ардын тєв байр гэхэд болохгvй нь юу байна.
Нам бол хэсэг иргэдийн vзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн нэгдэл тєдий зvйл. Тиймээс л ємчирхvv авирлаж єнєєгийн эрх баригчид ард тvмний ємчийг дээрэмдчихээд байна хэмээх бухимдаад байгаа хэрэг шvv дээ, таминь ээ…
Х.Хvслэн
URL: