SAMSUNG GALAXY ALPHA гар утасны дэлхийн нээлт өнөөдөр монголд болно.
Дэлхийн зах зээлд гар утас үйлдвэрлэгч хоёр компани хүч илүү хоорондоо өрсөлдөж байгааг хүн бүхэн мэдэх бизээ. Түүний нэг болох Samsung корпораци Apple корпорацийн гаргасан IPhone6, IPhone6 Plus загварын гар утасны эсрэг хийсэн тэсрэлт гэж хэлж болох Samsung Galaxy alpha гар утасыг дэлхий даяар танилцуулж байгаа юм. Тэрхүү албан ёсны нээлтийн арга хэмжээг Skytel групп монголд өнөөдөр орой 19:00 цагт IVY ресторанд зохион байгуулах ажээ. Samsung Galaxy Alpha нь монголд 300 ширхэг л худалдаалагдах бөгөөд маргаашнаас эхлэн албан ёсоор онлайн захиалга өгсөн хэрэглэгчдэд очих юм байна. Samsung корпораци нь дэлхийн 79 улсад салбар төлөөлөгчийн газар, нийт 270,000 ажилчидтай ба жилийн борлуулалтын орлого нь 187 тэрбум ам.долларт эргэлддэг аварга компани бөгөөд энэ онд Монголын электрон барааны зах зээлийн 50 хувийг эзлэх зорилго тавин ажиллаж байгаа ажээ. Магадгүй дэлхийн хэмжээний энэ томоохон корпораци өөрийн шинэ бүтээгдэхүүний борлуулалтын PREMIUM ангиллын LIMITED EDITION хувилбарыг худалдах эрхийг Скайтел группд өгсөн нь цаашдын хамтын ажиллагаагаа улам бататгаж буй хэрэг юм хэмээн үзэж байгаа юм байна. Ийнхүү Монгол Үүрэн холбооны үндэсний оператор Скайтел группийн 15 жилийн ойн хүрээнд хэрэглэгчиддээ барьж буй олон бэлгүүдийн нэг ийнхүү задарч байна. Ухаалаг хэрэглээг улам бүр дэмжих хэрэглэгчид олширсон энэ үед дэлхийн брендтэй хөл нийлүүлэн алхахыг хүсвэл http://www.skytel.mn/book/index хаягаар хандан захиалга өгсөнөөр маргааш л гэхэд та гар утсаа, гоёмсог хайрцаг, дагалдах хэрэгслүүдтэй нь хүлээн авах ажээ.
А.БИЛГҮҮН
URL: