II амаржих төвийн халаалтын асуудал хойшлогдлоо
Найрсаг Улаанбаатар хэмэээн их хотын нэр лоозон хүртэл сайшаалтай хэн бугайд ч итгэл сэтгэл бэлэглэхээр сонсогддог ч үнэндээ тэр найрсаг гэх үг зүгээр уриа лоозон мэт дуулдах төдий болоод хумигдан арилаж байна. Монгол хүн 3 сая дахь иргэнээ хүлээж авна хэмээн энэ жилийн хүн төлөвлөлтөндөө бараг заачихсан гэхэд болно. Гэтэл тэрхүү найрсаг Улаанбаатарын хүн хүлээж авах эх нялхасын төрөх байр нь чанарын хувьд тиймч найрсаг сэтгэгдэл төрүүлээд байхааргүйг Нийслэлийн II амаржих газрын дүр зургаас харж болно.
Өнгөрсөн жилээс хойш нэгдүгээр давхар нь халаалтгүй болсон гэх II амаржих газрын байр байдал хүндхэн байна. Учир нь хотын өнө үзэмж нэмэн өдөр бүр сүндэрлэх барилга байшингийн зохион байгуулалт нь ii амаржих газрын дулаан холболтын ажилд саад тотгор учруулсаар байгааг албаныхан болоод тэнд ажиллагсад дурдсаар… Ийнхүү хий хоосон ярьсаар байдал цаг хугацаа тэднийг хүлээхгүй гэдгийг өвөл болж харуулах дөхөөд байна. Хүйтэн цаг агаар эхлэж байгаа өнөө үед халаалт нь шийдэгдээгүй байр энэ бүхэн өнөө найрсаг Улаанбаатарын үнэн төрх болоод байгаа аж.
Тус эмнэлэгийнхэн хүсэлт саналаа НЗДТГ-д хүргүүлснээр халаалтын асуудлыг нь шийдвэрлэх санхүүжилт зураг төслийг нь гарган баталж өгсөн гэнэ. Гэвч одоогоор шийдэгдсэн асуудалгүй өдөр хоногийг өнгөрөөж байгаа ажээ. Учир нь Улаанбаатар их дэлгүүрийн зүүн урд талын автомашины зогсоолыг дайран өнгөрөх юм байна. Гэтэл тус дэлгүүрийн удирдлагууд тас гэдийсэн ажээ.
Гэвч уг зогсоол бол нийтийн эзэмшлийн талбай бөгөөд Улаанбаатар их дэлгүүрт ямар нэгэн хамаагүй ч хөдлөхгүй байгаа удирдлагуудтай хэл амаа ололцох гэж 14 хоногоор хойшлуулаад байгаа юм байна. Ямартаа ч тус эмнэлэгийнхэн болоод дэлгүүрхэн хэрхэн хэл амаа ололцохоос шалтгаалан IIамаржих газрын дулааны асуудлыг шийдэх болоод байгаа бөгөөд хорвоод мэндлэх нялх үрсийнхээ төлөө нааштай хариу өгөх байх хэмээн II амаржих төвимйнхэн итгэж байгаа аж.
ЧОЙ
URL: