Хоёр дугаар төрөх эмнэлгийн ажилчид жагсаал хийлээ.

huuhed_endlee130115Нийслэлийн 2-р төрөх эмнэлгийн эмч, сувилагч нар өнөөдөр жагслаа. Өнгөрсөн өвлийн байдлаар тус эмнэлгийн нэг давхрын өрөөнүүд огт халаагүй гэнэ. Тиймээс өвлөөс өмнө амжиж дулааны нэмэлт халаалтын шугам сүлжээ тавиулахаар эмнэлгийн захиргаа НЗДТГ, НЭМГ-т хандаж, шаардлагатай санхүүжилтыг гаргуулахаар шийдвэрлүүлсэн ажээ. 4c54c8b77a89b90aИнгээд тендрт шалгарсан компани зураг төслийн дагуу дулааны шугамыг  “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын нийтийн эзэмшлийн талбайгаар татах гэтэл тус дэлгүүрийн удирдлагууд хэл ам хийж ажлыг нь хийлгэхгүй зогсонги байдалд оруулжээ. Иймд эмч сувилагч нар энэхүү үйлдлийг таслан зогсоохоор жагсаал хийж буй нь энэ аж. Эмнэлгийн ажилчдын хэлж байгаагаар өдөрт 40-өөд эх амарждаг, 20 гаруй мэс засал хийдэг, сард 670 гаруй нярайг өлгийдөж авдаг учир нэн даруй дулааны шугамыг тавьж халаалт өгөхгүй бол өвчтөн үйлчлүүлэгч нар өвчинд нэрвэгдэж эмнэлгийн нэг давхар тэр чигтээ хөлдөх аюул нүүрлээд байна хэмээсэн юм.

А.БИЛГҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих