Хүний амь 50 сая байхад хүний нэр төр гурван тэрбум байх юм

“Мон Уран”-ы Б.На­ран­хүүг насанд хүрээ­гүй хүүхэд садар самуунд уруу татсан гэж хэвлэлд бичжээ. Үүнийг нь эсэр­гүүцэж Б.Наранхүү нэр төрөө сэргээлгэнэ хэмээн гурван тэрбум төгрөгийн асуудал босгов. Ухаан­даа мань эр нэр төрөө гурван тэрбум төгрөгөөр үнэлэв. Хуулиараа бол ингэх эрх нь бүрэн нээлт­тэй. Шүүхийн шийдвэр нөхрийн талд гарвал нэ­хэмжлэлд өртсөн сонин тэрбумыг өгөх л болно. Гэхдээ энд Б.Наранхүүг бичих гэсэн юм биш.

Хүн нэр төрөө гурван тэрбу­маар үнэлж байхад Мон­голын төр хүний амийг 50 сая төгрөгөөр үнэлсэнд учир нь оршиж байгаа юм. Тэгээ биз дээ. Долдугаар сарын нэгэнд хүчнийхэнд буудуулж үхсэн таван иргэний амийг Монголын төр 50 саяар үнэлээ биз дээ. Хөл, гартаа буудуулж насаараа эрэмдэг бол­сонд нь зургаан сая төгрөг өгье гэсэн биз дээ. Бүтэн зургаан жил шо­ронд хил­сээр суулгасан иргэнээ долоон сая төгрөг авбал ав гэж дооёолсон шүү дээ, Монголын төр. Хүний амь юугаар ч үнэ­лэг­дэш­гүй. Гэтэл амьд бодгаль хүн сонинд муу­гаар бичүүллээ гээд гурван тэрбумыг нэхэм­жилж байгаа юм.

Хүний амь, хүний нэр төр хоёрын үнэлэмж Монго­лын өнөөд­­рийн нийгэмд ийм л ханштай байна даа.

П.Хашчулуун


URL:

Сэтгэгдэл бичих