Шар айрагны амттай кофе худалдаанд гарлаа
Амттай кофегоороо нэртэй “Starbucks” cүлжээ шинэ төрлийн кофе худалдаж эхэлсэн бөгөөд “Dark Barrel Latte”кофе нь шар айргийн амттайгаараа онцлог гэнэ. “Guinness” шар айргийн амт бүхий кофег бэлтгэхдээ шингэрүүлсэн цөцгий, хатуу чихэр, тусгай сироп зэргийг нэмдэг байна. Кофенд согтууруулах ундаа огт ороогүй гэдгийг ”Starbucks” онцлон хэлжээ. Одоогоор шинэ кофег АНУ-ын Огайо, Флорида мужийн салбаруудад худалдаалж эхэлсэн бөгөөд захиалагчдад таалагдах аваас бусад сүлжээ газрууддаа тус кофегоор үйлчлэх гэнэ.
URL: