Нийслэлийн ТҮЦ-үүдийг шинэчлэнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийг шинэчлэхээр боллоо. Шинэ ТҮЦ нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан дизайн загвартай, галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байхаас гадна хяналтын камертай, эрүүл ахуйн стандартыг хангасан байх ажээ. Мөн орчны цэвэр цэмцгэр байдлыг бүрдүүлэх зорилгоор гаднаа зориулалтын хогийн сав байршуулж, орчноо тохижилуулж, цэцэрлэгжүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын есөн дүүрэгт нийт 408 ТҮЦ үйл ажиллагаа явуулж байна. Тодорхой шаардлагад нийцсэн, хотын үзэмжинд өнгө нэмэх ТҮЦ-тэй журам хэрэгжиж эхэлсэн тул дүүргүүдэд ТҮЦ-ийн загварыг гаргаж, батлуулах ажил явагдаж байна.
Эх сурвалж www.polit.mn
Т.ДАЛАЙ
URL: