Н.Батбаяр сайдыг зөөлөн сэнтий нь “хайрч” эхлэв үү

hair0925УИХ-ы 2014 намрын ээлжит чуулган аравдугаар сард нээлтээ хийнэ. Намрын чуулган эхлэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд энэ долоо хоногийн эхээр захирамж гаргаж, хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталсан. Хэлэлцэх асуудлуудын жагсаалтад Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай багтсан байв.

 

Өнгөрсөн хаврын чуулганаар Эдийн засгийн хөгжлийн сайд  Н.Батбаярыг огцруулах хэд хэдэн үндэслэлийг сөрөг хүчний зүгээс гаргаж тавьсан ч  эрх баригчид энэ үеэр удаа дараа завсарлага авсаар энэ асуудлыг намрын чуулганаар хэлэлцэх асуудал руу шилжүүлсэн байдаг. Мөн Засгийн газраас ЭЗЭН-100 хөтөлбөрийг зарласан нь Н.Батбаяр сайдыг хамгаалах гэсэн бас нэгэн арга байлаа. Гэсэн ч тус хөтөлбөр үр дүн өгөлгүй тоолуур аль хэдийн зогссон юм. Өөрөөр хэлбэл 100 хоногийн хугацаанд эдийн засаг эрчимсэнгүй, ард иргэдийн амьдралд ч нөлөөлсөнгүй. Арга ч үгүй биз 100 хоногт улсын эдийн засаг битгий хэл өрхийн эдийн засаг сэргэдэггүй гэдгийг тухайн  үед учир мэдэх хүмүүс хэлж байв.  Улмаар энэ үг л энэ цаг үед биеллээ олох шиг боллоо. Ингэснээр ЭЗЭН-100-г дагаад салбарын сайдын нэр хүнд ч навс унав.

 

Хэрэв Н.Батбаяр сайд хийсэн зүйлтэй хэлэх үгтэй байсан бол удахгүй эхлэх УИХ-ын намрын чуулганаар бардам суух байлаа. Гэвч нөхцөл байдал сайнаар эргэсэнгүй. Эрхэм сайдын зөөлөн сэнтий аль хэдийн ганхаж, хайрч эхэлсэн бололтой.

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих