Хадлан хадаж яваад трактортойгоо эрэг рүү унаж, нас баржээ
Энэхүү харамсалтай хэрэг энэ сарын 19-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл баг Зүүн Тэрэмийн “Харзны тохой “ гэх газар болжээ. Тодруулбал иргэн Б нь Сэлэнгэ голын урд салаанд хадлангийн өвс хадаж байгаад эрэг рүү жолоодож явсан трактортойгоо унаж нас барсан байна.
Уг хэрэг болсон газарт аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Т.Мөнхбатаар ахлуулсан шуурхай бүрэлдэхүүн явж ажиллаж байгаа аж. Хүний амь нас хохирсон дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95-р зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар 201406000286 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокуророос хяналт тавин ажиллаж байгаа гэнэ.
Ард иргэд та бүхэн томоохон гол мөрний ай сав дагуу ажил үйлчилгээ хийхдээ анхаарал болгоомжтой байхыг сануулан “СЭРЭМЖЛҮҮЛЖ” байна.
Uls.mn
URL: