Шатахууны 39 хоногийн нөөцтэй байна
Энэ сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний ердийн хэрэглээний 39 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 43, Аи-92 автобензин 37, дизелийн түлш 33, ТС-1 43 хоногийн нөөцтэй байгааг Уул уурхайн яамнаас зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.
Эх сурвалж: mrdee.mn
URL: