Реппэр Gee Монголоос анх удаа “VEVO”-д

712a72cc7dca62c6big“YouTube” сайтад Монголын дуучдаас анх удаа Реппэр Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өөрийн хаягаа VEVO-д бүртгүүлж баталгаажууллаа. Ингэснээр реппэр залуугийн дуу, дүрс гэх мэт бичлэгийг албан ёсны зөвшөөрөлгүйгээр хуулбарлан ашиглах боломжгүй болж байгаа юм.

VEVO нь 2009 оны арванхоёрдугаар сард Нью-Йоркт байгуулагдсан бөгөөд хөрөнгө оруулагчид нь “Universal Music Group”, “Sony Music Entertainment”, “Google” болон “Abu Dhabi Media” компани юм.

“YouTube” дэх VEVO-гийн давуу тал нь оюуны өмчийг хамгаалахаас гадна хамтлаг дуучдын шинэ уран бүтээл, дуу клипийг хайлтын илэрцэд хамгийн түрүүнд харуулдагаараа онцлогтой юм. Тус компани энэ давуу талаа ашиглан компаниудын сурталчилгаа байрлуулж мөнгө олдог билээ.

time.mn

URL:

Сэтгэгдэл бичих