Төрийн албан хаагч ажлаа хийж яваад амиа алдав

527-1411610455gjslgjslОлныг цочроосон аймшигт хэргүүд гарсаар байна. Энэ сарын 22-ны орой Орхон аймгийн статистикийн хэлтсийн мэргэжилтэн албан ажлаа хийж яваад бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан хэрэг гарчээ.

Хохирогч бүсгүй 30 гаруй настай бага насны хүүхэдтэйгээ амьдардаг байсан аж. Тэрбээр Хөдөлмөрийн яамнаас явуулж байсан судалгаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн оршин суугч 30 орчим насны эрэгтэй “Б”-ийн гэрт 16:00 цагийн орчим орсон бөгөөд ийнхүү айлын гэрт амиа алджээ.

Сэжигтэн “Б” нь сэтгэцийн өвчтэй бөгөөд 2006 оноос хойш энэхүү өвчнөөр өвчилж, аавынхаа хараа хяналтад амьдардаг байжээ. Хэрэг гарах үеэр аав нь ажилдаа явсан “Б” гэртээ ганцаараа байсан бөгөөд хохирогчийг таван удаа хутгалж амь насыг нь хохироосон байна.

Сэжигтэн Б-ийн аав орой 18:00 цагийн орчим аав нь ажлаасаа ирэхэд хохирогчийн цогцосыг нуусан байсан бөгөөд аавыгаа бензин авч ирэхийг шаардаж авч ирэхгүй бол “ална” хэмээн сүрдүүлжээ.

Улмаар аав нь бензин авч ирнэ гэж гараад цагдаад мэдэгдсэн байна. Энэхүү хэрэгт Орхон аймгийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд сэжигтэнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Эх сурвалж: Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих