Биеэ үнэлэгчдийг өөгшүүлдэг газруудад ямар хариуцлага тооцооч

ааЦагдаагийн байгууллагаас бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг ихсэх болсонтой холбогдуулан зарим дүүргийн зочид буудлуудад гэнэтийн шалгалт хийжээ. Ялангуяа, Баянзүрх, Баянгол дүүрэгт дэх зочид буудлуудад гэнэтийн шалгалт оруулж. Арга хэмжээгээр БЗД-ийн “Тэмүүжин” зочид буудал, БГД-ийн “Хан” зочид буудал, “Панда” зочид буудлууд болон БГД-ийн 6-р хороонд байрлах “Фамили” саунууд зэрэг газруудад олон тооны охид эмэгтэйчүүдийн биеэ үнэлэхийг зохион байгуулсан болон орон байраар хангаж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.

Өдгөө энэ хэргийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд нь шалгуулахаар шилжүүлжээ. Дээрх газрууд  урьд нь удаа дараа Эрүүгийн цагдаагийн газрын шалгалтад бүдэрч байсан ч эргээд үйл ажиллагаагаа хэвийн явуулчихдаг гэнэ.

Гэнэтийн шалгалтаар нийт 30 орчим охид эмэгтэйчүүдийг олж тогтоосон бөгөөд тэдгээрийн дунд насанд хүрээгүй охид ч мөн байжээ. Хамгийн гол нь биеэ үнэлэгчдийг авч буй этгээдүүдэд хүлээлгэх эрүүгийн болон захиргааны  хариуцлага байдгүйгээс тэдгээрийг өөгшүүлдэг нь энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих