Ш.Гантулга Монгол Хятадын хараат улс болсон гэж мэдэгдэв

бээжинУлаанбаатарт “Бээжингийн гудамж”-ны нээлт болох гэж байна. Энгийн мэт боловч, бэлгэдэл талаасаа маш том үйл явдал. Монголын эрх баригчид “Залуусын гудамж” гэх нэгэн гол гудамжныхаа Монгол нэрийг өөрчлөн Хятад нэр өгч, Хятадын хөрөнгө оруулалтаар тохижуулсан нь энэ ажээ. Энд үлэмж хэмжээний хөрөнгө зарсан нь илт. Улаанбаатарын өөр хаана ч үгүй сүрлэг Хятад дааман хаалгыг зөвхөн энэ гудамжинд харж болно. Тэгвэл, Монгол үндэсний гэж онцлоггүй, Монгол Улсын нийслэлд сүндэрлэх энэ том хаалга чухам юу бэлгэднэ вэ?

Хятад өөр бусад ямар ч улстай харьцуулахгүй их эдийн засгийн нөлөөг Монголд  аль хэдийнээ тогтоож амжсан төдийгүй, соёл-боловсролын хувьд ч голлох чухал нөлөөтэй улсын нэг болж хувирчээ. Үүний энгийн жишээ нь Монголд борооны дараах мөөг мэт олширсон Хятад сургуулиуд болно. Одоо, монгол эцэг, эхчүүд хүүхдээ Хятад сургуульд оруулахын тулд бүхнээ шавхах нь энгийн үзэгдэл бөгөөд Монголын хоёр сая дахь иргэн нь Хятадад боловсрол эзэмшиж буйг тус улсын мэдээллийн хэрэгслүүд уралдан мэдээлж байна.

Энэ нөхцөлд Хятадад “ганц алхам” дутуу хэмээн ажиглагчид харж байна. Тэр нь Монгол дахь “улс төрийн нөлөө” юм.

Тэгвэл, Хятад энэ нөлөөг Монголд тогтоосон хэмээн Ийгл телевизийн олон улсын тоймч Ш.Гантулга хэллээ. Тэрээр “Улс төрийн тойм” сонинд ярилцлага өгөхдөө, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан ШХАБ-ын уулзалтын үеэр Душанбед тунхагласан “Улаанбаатарын санаачлага” гэгчээр Монгол нь Хятадаас улс төрийн хараат болж орхилоо хэмээн онцлон өгүүлсэн байна.

Түүний үзэж буйгаар, манай бүхий л хэвлэл болон нийтлэлч Баабар нарын шагшин магтаж буй Монгол-Орос-Хятадын гурван талт уулзалт нь хэрэг дээрээ Монголыг бүр ч илүү аюултай байдалд оруулсан ба одоо Монгол Улс Хятадын даргын зөвшөөрөлгүйгээр Оростой дангаараа харьцаж чадахгүй болж байна (Тоймч Ш.Гантулга “Улс төрийн тойм” сонинд энэ талаар маш ноцтой зүйлс ярьсныг тус сониноос уншиж болно). Хэрэв тоймч Гантулгын энэ дүгнэлтийг иш болговол, Хятад Улс Монголд дутуу тэр ганц алхамаа ийнхүү гүйцээж байгаа бололтой.

Тэгээд ч, Хятадын удирдагч Ши Жинпинь саяхан Монголд айлчилсан нь энэ бүхэнд чухал нөлөөтэй байсан нь дамжиггүй. Түүний Монгол дахь айлчлал ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путиныхтай харьцуулахааргүй өргөн хүрээтэй байсан бөгөөд Хятад, Монголын тал олон тооны гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

 

Цог

Эх сурвалж: www.gashuun.mn


URL:

Сэтгэгдэл бичих