“Зуншин” ХХК-ний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг яамнаас дэмжихгүй байна гэв

МХЕГ-аас нийслэлд баригдаж байгаа барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Мөн барилгын зөвшөөрлийн талаар мэдээлсэн юм.  МХЕГ-аас өгсөн мэдээллээр он гарсаар Улаанбаатар хотод барилгын өргүүр тасарнаас болж гурван хүн амь насаа алдсан байна.  Мөн лифт унаж хоёр залуу амь үрэгджээ.  Харин крантай холбоотой гурван осол гарчээ. Өргүүрийг аюулгүй ашиглах дүрмийг 2010 онд БХБЯ-аас гаргасан байдаг аж. Гэтэл барилгын ажлын явцад өргүүрийг дүрмийн дагуу ашиглахгүй, мэргэжлийн бус хүн ажиллуулж байгаа нь ослын шалтгаан болж байна гэж МХЕГ-ын улсын байцаагч хэллээ.

 

3960deee13e0983eoriginalСүүлийн дөрвөн жилийн хугацаанд МХЕГ-аас 1000 гаруй өргүүрийг улсын бүртгэлд авч, ашиглах зөвшөөрлийг өгсөн байна. Гэсэн ч одоогийн байдлаар барилгын 200 орчим дүүжин өргүүр зөвшөөрөлгүй ашиглагдаж байгаа аж. Тиймээс барилгын дүүжин өргүүртэй холбоотой осол, хүний амь нас эрсдэх явдал гардаг байна.

 

Хамгийн сүүлд гэхэд өчигдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд баригдаж буй барилга дээрээс фасадны өнгөлгөөний ажил хийж байсан 18 настай охин дүүжин өргөгч унасны улмаас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Гэхдээ энэ үед ашиглаж байсан өргүүр нь улсын бүртгэлтэй, тусгай зөвшөөрөлтэй байсан ч зөөвөрлөж суурилуулахдаа мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй болох нь тогтоогджээ. Тус барилгын гүйцэтгэгчээр “Зуншин” ХХК ажиллаж байгаа бөгөөд өмнө нь тус компанид барилгын осол гарч байжээ. Тиймээс  МХЕГ-аас өнгөрсөн нэгдүгээр сард “Зуншин” ХХК-ний  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлж байсан ч яамнаас өнөөг хүртэл хариу ирүүлээгүй байна.

 

Д.Анар

www.unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих