“Би сүүлчийн Далай лам байх болно” гэжээ
Дэлхийн буддын шашинтны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам Данзанжамц хойд дүрээ тодруулахгүй гэж мэдэгджээ. Тэрээр энэ шалтгаанаа “Нэг хүнээс хамааралтай шашны хуучин үзэл төгсгөл болж байна, би сүүлчийн Далай лам байх болно” хэмээн Германы Welt am Sonntag сонинд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.
Түүнчлэн “Бид таван зууны турш Далай ламыг тодруулж ирсэн. Тэдэн дундаас XIV Далай ламын нэр хамгийн их алдаршсан. Тиймээс Далай лам надаар дуусаг. Хэрэв Далай ламын дараагийн дүр нэр хүндгүй нэгэн байвал Далай ламын нэрийг гутаана шүү” гэжээ.
URL: