Тэнэг хүн л фэйсбүүкт мөнгө төлнө

4.gifДэлхий дахинаа 1.3 тэрбум хэрэглэгчтэй фэйсбүүкийг хэрэглэхийн тулд тун удахгүй төлдөг болно гэх мэдээлэл олон улсын хэвлэлээр тараад буй. Тэгэхдээ фэйсбүүкийг анх санаачилж үүсгэн байгуулагч Марк Зукерберг энэ талаар мэдээлэл албан ёсоор мэдээлэл хийгээгүй ч, хамгаалалтаа сайжруулахын тулд хэсэг хугацаанд фэйсбүүк хаагдана гэдгийг мэдээгдээд байгаа.

Энэхүү мэдээллийн дараа АНУ-ын таван их, дээд сургуулийн оюутнууд “Тэнэг хүн л фэйсбүүкт мөнгө төлнө” гэх уриатай компанит ажил эхлүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Тус компанит ажилд жүжигчин Энн Хэтэуэйн, Хэлли Берри, Хиллари Дафф, загвар өмсөгч Хайди Клум зэрэг алдартан нэгдэж Марк Зукербергийг олон нийтийг төөрөгдүүлэхийг байхыг хүсчээ.

Хиллари Дафф “фэйсбүүк ялалт байгуулахыг хүсч байгаа бол бусад олон нийтийн сүлжээнүүд шиг төлбөргүй байх ёстой. Хэрвээ фэйсбүүк төлбөртэй болбол би өөрийнхөө хаягийн шууд устгах болно” гэж твиттертээ жиргэжээ. Тэрбээр “Үнэндээ энэ ярианы дараа твиттер фэйсбүүк өмнө гишгэж эхэлсэн” гэсэн байна.

Эх сурвалж:  shuud.mn Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих