“Сүүлчийн шөнө” 10-р сарын 8-наас кино театруудын дэлгэцнээ гарна

e1c25c_Suulchin_shunu03_x800УДЭТеатрын Ерөнхий найруулагч Монгол Улсын Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулсан дэлгэцийн шинэ уран бүтээл болор “Сүүлчийн шөнө” уран сайхны киноны зураг авалтын ажил дуусч ирэх сарын 8-наас кино театруудаар гарахаар болжээ. Киноны гол дүрд МУТС, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Н.Батцэцэг, МУСТА О.Оюун, Ц.Төмөрхуяг, С.Болд-Эрдэнэ, Н.Гэрэлсүх, Н.Отгонтогос, УДЭТ жүжигчин М.Тогтохжаргал, Н.Баярмаа, залуу жүжигчин Т.Билигжаргал, Н.Мөнгөнсүх, О.Дөлгөөн нар тоглож байгаа юм. Тус киног “Парамайнд Арт” болон “UB FILM MEDIA GROUP” хамтран бүтээж  байгаа бөгөөд продюсингийн ажлыг ТЭНГРИ КОНСЕПТ хариуцан ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн кино багийхан тус киногоороо олон улсын кино наадмуудад Монгол улсаа төлөөлөн оролцохоор  төлөвлөж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих