Газ үнэрлэж, мансуурсан залуусыг саатуулав
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст уржигдар “Цэцэрлэгийн хашаанд хэсэг залуучууд ахуйн газ үнэрлэн мансуурч орилоод байна” гэсэн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиж шалгалт хийн, ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч байсан 16-19 насны хүүхэд залуусыг үйлдэл дээр нь барьж, буруутай үйл ажиллагааг таслан зогсоосон байна.
Хэргийн шалгалтын ажиллагаа харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст хийгдэж байгаа аж. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 192.1- ээр зүйлчлэн шийтгэдэг байна.
Энэ зүйлд “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Эх сурвалж: Нийслэл таймс
URL: