“Орчлон констракшн”-ний улайрал иргэдийн дургүйцлийг хүргэж байна
Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн хүрээнд зарим орон сууцыг нурааж оронд нь шинээр барилга барих ажил явагдаж байгаа билээ. Энэхүү ажил нь сайшаалтай ч нөгөө талаар хуучин орон сууцанд амьдарч байгаа иргэдийн эрх ашигийг ноцтой зөрчсөн асуудал гарсаар байгаа юм. Үүний нэг жишээ гэвэл Хан-Уул дүүргийн Нэхмэлийн шар хэмээгдэх хуучны 2, 3 давхар байруудтай холбоотой юм. Тэдгээр байруудыг энэ жилээс дахин төлөвлөлтөд хамруулан нурааж буурин дээр нь цоо шинэхэн орон сууцнуудыг сүндэрлүүлэх болсон юм. Шинэ орон сууцыг барих тендерт “Фүжи Холдинг” ХХК, “Орчлон констракшн” ХХК өрсөлдөж байгаа аж. “Фүжи Холдинг” нь монголчуудад хэдийнэ шалгарсан компани бөгөөд япон технологиор орон сууцнуудаа барьдаг хэмээн ам сайтай байдаг аж. Мөн Нэхмэлийн шар байрны оршин суугчдад зах зээлийн ханшаар тооцон түрээсийн байрны мөнгийг олгон, улмаар орон сууцаа барьж дуусмагц өрх бүрт 8 метр квадрат талбай нэмж тооцон шинэ байрыг нь хүлээлгэж өгөхөө санал болгожээ. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг оршин суугчдыг зөвхөн “Орчлон констракшн” ХХК-аар орон сууцаа бариул хэмээн дарамтлах болжээ. Энэ нь олон иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа аж. Харин “Орчлон констракшн” ХХК нь өрх бүрт 3.5 метр квадрат талбай нэмж өгөхөөр амласан байна. Тиймээс иргэд өөрсдийн эрх ашигаа бодож “Фүжи Холдинг” ХХК-аар орон сууцаа бариулахаар сэтгэл шулуудаад байгаа юм байна. Харамсалтай нь дүүргийн засаг ноён зөвхөн “Орчлон констракшн” ХХК-аар орон сууцаа бариул хэмээн сүрдүүлээд байгаа нь цаана ашиг сонирхолын томоохон зөрчил байгаа гэдгийг оршин суугчид хэлж байгаа юм. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын байрыг “Орчлон констракшн” барьж хүлээлгэн өгсөн юм байна.
Д.Анар
- See more at: http://www.unen.mn/content/39982.shtml?alias=unen#sthash.I5EbM3M1.dpuf
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Пизда хэн нь ч байсан ялгаа байна уу