Саун биеэ үнэлэгчдийн “оромж” болсоныг батлах хэд, хэдэн зохион байгуулалттай хэргүүдийг илрүүлжээ

Зарим уншигчид санаж байгаа бол өнгөрсөн жил яг өдийхнөөр айлын хашаанд бүгээд байсан хэсэг биеэ үнэлэгчдийн талаар сурвалжлагыг бид хүргэж байсан.

Уг хэрэг илчлэгдсэнээс хойш нийгэмд ямар ч хаалттай хашаа, цоожтой байшин дотор биеэ үнэлэгчид “үүрлэсэн” байхыг үгүйсгэхгүй гэх хардлага бий болсон. Энэ нь ч зөв биз. Учир нь гаднаас нь харахад зүгээр нэг монгол айлын өвлийн байшинд энэ бүхэн өрнөж байсан юм.

Тэгвэл намрын улирал хаяанд ирж, оройдоо сэрүүн  орж байгаа энэ үед дахин биеэ үнэлэлтийг зуучилсан гэх хэргүүд гарч эхэллээ. Уг нь энэ зун биеэ үнэлэгчдийг зуучилсан, биеэ үнэлж байгаад баригдсан гэх хэргүүд тун ч ховор сонсогдсон доо. Гэтэл есдүгээр  сар гараад л  биеэ үнэлэлтийг зохион байгуулсан  гэх хэд хэдэн  ноцтой хэрэг гарчээ.

3faedde3ed87483cbig

Тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах “А” гэх зочид буудалд биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хэрэг гарчээ.

Мөн уг барилгын 5 дугаар хороонд байрлах “П” гэх нэртэй саунд мөн л биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хэрэг гарсан байна. Эдгээр хэргүүдэд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124/2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл орон байраар хангасан гэх эдгээр  зүйлсээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.
3faedde3ed87483cbig
Юутай ч уг хэрэгт оюутан охид холбогдсон байхыг үгүйсгэхгүй гэж эх сурвалж мэдээлж байна.

Дээр дурдсанчлан биеэ үнэлэгчид айлын хашаа, байшинд саун, караоке байгуулж тэндээ үйл ажиллагаагаа явуулаад байсан бол өдгөө хотын энд тэнд оршин  сауны газруудыг оромжоо болгож байгаа гэх мэдээлэл байна.
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Баянгол дүүргийн хэд хэдэн саун, иллэгийн газарт биеэ үнэлэгчид орогнож, тусгай үйлчилгээ нэрээр биеэ үнэлж байсныг илрүүлжээ.

Тухайлбал, МҮДС-ийн зүүн талд байрлах “Мотел” нэртэй сауны газарт 26 настай иргэн С, Э, Х нар бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулж байсан гэнэ. Мөн тус дүүргийн тавдугаар хороонд байрладаг “Фамили” саунд 22-25 настай бүсгүйчүүд биеэ үнэлж байсныг олж тогтоожээ.

Үүгээр зогсохгүй тус хорооны “Сувд” зочид буудалд шалгалт хийхэд 35-40 насны хоёр эмэгтэй биеэ үнэлж байжээ.
Ийн сауны газарт иллэг хийгч нэрээр биеэ үнэлсэн явдал Баянгол дүүргээр тогтохгүй бусад дүүрэгт ч байгаа аж. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Лайк” зочид буудалд 27, 33 настай хоёр эмэгтэй биеэ үнэлж байгаад хуулын байгууллагынханд саатуулагджээ.

3faedde3ed87483cbig

Цагдаагийн байгууллагынхан одоогоор бүх дүүргийн нутаг дэвсгэрүүдэд байрлах саун массажны газруудад хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Түүнчлэн, энд тэнд байрлах янз бүрийн диско бааранд ерөнхий боловсролын сургуулийн хийгээд шинэхэн оюутнууд ихээр үйлчлүүлэх болсон нь биеэ үнэлэлтийг зохион байгуулах хэргийн золиос болох боломжтойг хуулийн байгууллагынхан анхааруулж байна.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих