ДОХ-ын халдвартай хоёр хүн нас баржээ

144977-15082014-1408064212-1190789643-DOH_aids1Манай улсад ДОХ-ын халдвар тээгчийн 177 дахь тохиолдол бүртгэгджээ.

Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч.Уртнасангаас тодрууллаа.

-177 дахь ДОХ- ын халдвар тээгч бүртгэгдсэн гэсэн. Халдвар тээгчид нэмэгдсээр байгаа гэх юм.  Үнэн үү?
-Он гарсаар 27 тохиолдол бүртгэгдсэн. 2013 онд 23 хүн шинээр бүртгэгдэж байсан бол энэ жилийн хувьд эхний есөн сарын байдлаар ийм үзүүлэлттэй байна.

-Нас барсан хүмүүсийн олонхи нь эрчүүд гэсэн мэдээлэл байна?
-177 хүнээс 21 нь нас барсан. анх 1997 онд ДОХ-ын халдвартай хүн нас барсан байдаг. Нийт өвчлөгсдийн 144 нь эрэгтэй, 33 нь эмэгтэй байна. Нас барагcдын олонхи нь эрэгтэй. Энэ оны хувьд халдвар тээгч хоёр эрэгтэй хүн нас барсан.

-Тэд вирусын халдвар авснаасаа болж нас бардаг уу?
-ДОХ-ын халдвараар нас барсан тохиолдол байдаггүй. Энэ өвчин хүний дархлалыг дарангуйлдаг учир өөр өвчлөлийг дэмждэг. Ихэнх нь сүрьеэ, хатгаа өвчнөөр өөд болсон.

эх сурвалж

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих