Анжелина Жоли-г порно кинонд “тоглуулсан” хүнийг шүүхэд өгнө
Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жоли дэлхийн хамгийн халуухан бүсгүйчүүдийн тоонд дээгүүрт ордог. Түүний бүтээсэн дүрүүд үргэлж л үзэгчдийг байлдан дагуулдаг гэхэд хилсдэхгүй. Сайн сайхан үйлсийн төлөө харамгүй сэтгэл гаргадаг жүжигчин бүсгүй сүүлийн үед ихэд бухимдалтай байгаа гэнэ. Учир нь түүнийг дуурайлган хийсэн 3D кино буюу хүүхэлдэй хэлбэрээр хийсэн порно кино барууны сайтуудаар цацагджээ. Энэхүү кинон дээр Жоли-г “bisexual” болгон харуулсан бөгөөд түүнийг эрэгтэй, эмэгтэй хоёр хүйстэнтэй секс хийж байгаа үзэгдэл найман минут орчим үргэлжилдэг байна. Мөн түүнийг эр эмийн ажилд ихэд харгис хэрцгий ханддаг мэтээр энэ кинонд харуулжээ. Жүжигчин бүсгүй өмнө нь ижил хүйстэнтэйгээ нэр холбогдож байсан ч энэ удаа ийм байдлаар гутаан доромжилж байгаа нь түүний бухимдлыг ихэд хүргэж байгаа гэнэ. Жоли хэлэхдээ “Энэ бол ямар нэгэн кино компани биш хувь хүний хийсэн зүйл. Магадгүй үүнийг хэн нэгэн захиалсан байх. Ямартай ч энэ бол намайг болон миний гэр бүлийг доромжилж байгаа хэрэг. Би шүүхэд хандана” гэж мэдэгдсэн байна. Жоли-г ингэж мэдэгдсэний дараа интернэтээр цацагдаад байсан порно киног бүх сайтууд устгасан байсан гэнэ. Гэсэн ч устгахаас нь өмнө маш олон хүн үзчихсэн байсан болохоор тэрээр гомдолтой байгаа бололтой. Үүнийг хийсэн хүнийг олохыг хүсч байгаагаа хэлжээ.
www.secret.mn
URL: