Сэтгэцийн өвчтэй залуу хүний амь хөнөөсөн хэрэг гарлаа

9e11f4b0f79f8f31bigОрхон аймагт өчигдөр орой хүний амь хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ. Тус аймгийн  статистикийн газрын мэргэжилтэн бүсгүй айлуудаас судалгаа авч яваад бусдын гарт амиа алдсан байна.

Тодруулбал, Орхон аймгийн  Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн айлуудаас судалгаа авч явсан статистикийн мэргэжилтэн бүсгүйг гэмт этгээд таван удаа хутгалж амь насыг нь хөнөөжээ. Талийгаачийн аминд хүрсэн этгээд 1980 онд төрсөн, сэтгэцийн өвчтэй залуу аж.

Мөн тэрбээр  эмэгтэйн аминд хүрээд зогсохгүй, өөрийгөө гурван удаа хутгалсан байжээ.  Талийгаач бүсгүй Орхон аймгийн статистикийн газар ажилладаг, 1981 онд төрсөн, 10 настай охины хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй байсан аж. Уг хэргийн талаарх мэдээллийг анх орон нутгийн цагдаад гэмт этгээдийн аав өгчээ.

Н.Чимэг

- See more at: http://society.time.mn/content/49449.shtml#sthash.mf6U7tDX.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих