Sex ба булчин
Олон эрчүүд хүчтэй чадалтай харагдах гэж хөл гарын бугчингаа уйгагүй хөгжүүлдэг. Гэтэл ор хөнжилд хамгаас хэрэгтэй зүйл бол булчин байдаг аж. Энэхүү сексийн булчинг умдаг ахар сүүлний булчин буюу “УА” булчин гэж нэрлэдэг. Энэ булчин нь умдагны ясыг ахар сүүлний ястай холбож өгдөг аарцаггны маш чухал багц булчин юм.
Сексийн эрүүл мэнд энэ булчингаас ихээхэн хамаардаг. Бэлэг эрхтний таваас найман сантиметр нь энэ булчинд үндэслэсэн байдаг. Энэ булчин нь хэдий чинээ чадалтай байна бэлэг эрхтэн төдий чинээ хөвчирч, үрийн шингэнийг барих чадвар сайн байж, дур тавилтыг төдий чинээ сайн мэдрэх болно.Олон удаа дур ханахын тулд үрийн шингэнээ барих чадвар нь хамгийн чухал байдаг тул “УА” булчинд ихээхэн ач холботдол өгдөг. Өөрөөр хэлбэл “УА’булчин нь үрийн шингэн гадагшлахын даваан дээр таныг зогсоож чадах тоормоз юм.
“УА” булчинг таньж олох хамгийн энгийн арга бол аарцагны булчинг чангалан шээсээ барих арга юм. Энэ аргыг та суугаа болон зогсоо байдлаар хийж болно. Та шээж байх ид дунд үедээ шээсээ хааж чадах юм бол таны “УА” булчин хүчтэй байна гэсэн үг. Хэрвээ үүнийг хийж чадахгүй бол таны “УА” булчин сул хөгжсөн байгаа юм. Харин шээсээ таслах үед бага зэрэг хорсох нь хэвийн үзэгдэл бөгөөд хэдэн долоо хоногийн дараа таагүй мэдрэмж арилна. Өвдөлт удаан хугацаагаар үргэлжилбэп танд ямар нэг үрэвсэл байж болзошгүй. Та секс хийхээсээ өмнө заавал давсагаа суллах шаардлагатай. Давсаг дүүрэн байхад үрийн шингэн түргэн гадагшилж түүнийг зогсооход бэрхшээлтэй байх болно.
Сексийн хүч нь таарамж авахын зөвхөн нэг хэсэг юм. Түүнээс багагүй, магадгүй бүр илүү чухал зүйл бол сексийн мэдрэмж юм. Сексийн мэдрэмж гэдэг нь амрагийн тань бус харин таны еөрийн сэрлийг мэдрэхийг хэлж байгаа юм. Олон удаа дур ханаж сайхан амраг байхын тулд та сэрлийнхээ цэгийг сайтар судалж, хянаж сурах нь чухал. Олон удаагийн дур тавилтыг гагцхүү сексийн мэдрэмжээ хөгжүүлснээр сэрэл дээрээ төвлөрч чадсанаар л мэдрэх болно.
URL: