Хар тамхи хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг барьжээ

хар тамхиЦагдаагийн албан хаагчид энэ сарын 21-22-нд шилжих шөнө хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байсан 23-31 насны 12 этгээдийг баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Тодруулбал, БГД-ийн III дугаар хороонд байрлах нэгэн зочид буудлаас дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэй долоон хүнийг саатуулжээ. Мөн ЧД-ийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудлаас хоёр эрэгтэй, гурван эмэгтэй таван хүнийг саатуулан шалгажээ.

Тэднээс эд мөрийн баримтаар ice буюу мөс, канабис хэлбэрийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хураан авсан. Мөн шалгалтын үеэр тухайн этгээдүүд нь уг бодисыг хэрэглэсэн гэсэн дүгнэлт гарсан. Цагдаагийн байгууллага Шүүх шинжилгээний хүрээлэнтэй хамтран шалгалтын ажиллагаа хйигдэж байна гэж ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэн ярилаа.

Гэмт этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-т зүйчилснээр эрүүгийн хэрэг үүсгэн Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтэст шалгаж байгаа аж. Энэхүү зүйлд “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих