“Гэр” грилл рестораны хоолноос жоом гарчээ

7386531542172b41404f11Дэгжин чамин засалттай элдэв гадаад нэртэй нийтийн хоолны газрууд борооны дараах мөөг шиг олширсоор өдийг хүрлээ. Гэтэл засал чимэглэл нэр шигээ ариун цэврийн наад захын шаардлага хангасан хоолны газар хэр олон байдаг бол… Хүний идэж байгаа хоол хүнс гэдэг хамгийн цэвэр, чанарын шаардлага хангасан байх ёстой байдаг ч өнөөдөр монголд энэ эрх зөрчигдсөөр байна. Үүний нэгэн том жишээ болсон хэрэг өнөөдөр гаржээ.  Олон үндэстний хоол, ил гал дээр шарсан төрөл бүрийн грилл хоолтой гэхчлэн сурталчилдаг “Гэр” грилл рестораны хоолноос жоом гарсан байна. Харь нутгийн хэн нэгэн ирээд л зөвшөөрөл байдаг эсэх нь мэдэгдэхгүй ресторанууд нээж энэ мэтчилэн сэжиг хүрэм зүйлс олон гарч байсан билээ.  Энэ тал дээр мэргэжлийн хяналт болон хариуцах байгууллага нь арга хэмжээ авах бизээ.

 

10711561_1479799125639018_314329890_n

10447164_1479799132305684_2130911027_n

А.БИЛГҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих