МУБИС монголд анх удаа лаборатори цэцэрлэг байгуулна
Монгол Улсын Боловсролын их сургууль энэ жилээс боловсролын салбарт эрс шинэчлэл хийж дэргэдээ ахлах сургууль байгуулжээ. Уг ахлах сургуульд багшийн мэргэжлээр суралцах сонирхолтой, багш болох хүсэлтэй 20 гаруй сурагчийг элсүүлж эрдэмтэн профессоруудаар хичээл оруулж байна. Мөн түүнчлэн МУБИС нь дэргэдээ лаборатори цэцэрлэг байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлсэн аж. Энэхүү цэцэрлэгт цэцэрлэгийн багш болохоор суралцаж буй оюутнуудыг дадлага хийлгэж зөвхөн оюутан төдийгүй эрдэмтэн багш нар ч туршилтын ажлаа хийх гэнэ. Тус цэцэрлэгийн зарим ангийг нэвт харагддаг шиоэн ханатай барих бөгөөд ингснээр сурч байгаа хүүхдүүдийн зан төлөв, сэтгэхүй, бие махбодийн онцлог өөрчлөлтийг харж ажиглалт судалгаа хийх боломжтой болгож байгаа юм байна. Ийнхүү багшлах боловсролыг шат түвшинд нь бодитойгоор, практикд ойр байдлаар шинэчлэн эзэмшүүлэхээр боллоо.
А.БИЛГҮҮН
URL: