Си Зиньпиний нэрийг буруу дуудаж ажлаасаа халагдав
Ноён Си Зиньпинийг Энэтхэгт айлчилж байх үеэр нэгэн хөгтэй явдал болсон цахим ертөнцөөр тэр дороо тарлаа. Энэтхэгийн англи хэл дээр нэвтэрдэг нэгэн телевизийн хөтлөгч Си Жиньпиний нэрийг дуудахдаа “Арван нэгэн Жиньпин” хэмээн уншжээ. Си Зиньпиний нэрийг англиар Xi Jinping хэмээн бичдэг. Харин хөтлөгч Xi гэдгийг ром тоогоор “Eleven Jinping” хэмээн уншсан аж. Хөтлөгч тэр дороо ажлаас халагдсан бөгөөд телевизийн удирдлага уучлал гуйхын зэрэгцээ “манай үндсэн хөтлөгч биш бид гэрээний дагуу ажиллуулдаг байсан” хэмээн тайлбарлажээ.
URL: