Салбарын сайдтайгаа тэрсэлдсэн инженер Ц.Бат ажилдаа орлоо

10608830_1470938839833086_799666367_n46442490201409220822

Зам тээврийн сайд А.Гансүхийг олон нийтэд гүтгэн доромжилсон хэмээн өнгөрсөн сард шүүхээс 100 хоног шоронд суух ял сонсож, батлан даалтаар суллагдаад удаагүй байгаа Ц.Бат хуучин ажилдаа оржээ.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой

Суллагдсаных нь дараа салбарын сайд “Twitter” олон нийтийн сүлжээгээр дамжуулан түүнийг уучилсан тухайгаа мэдэгдсэн билээ. Ц.Бат өмнө нь ажиллаж байсан “МИАТ” ХК-ийн Бизнес, хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалдаа очсон байна. Тэрбээр өнөөдөр энэ тухайгаа мэдэгдэв.

“Женкогийн хүн” гэгддэг сайд А.Гансүх саяхан телевизээр өгсөн ярилцлагадаа “Оюунгэрэл 2012 онд дүүгээ МИАТ-ийн дарга болгоод өгөөч гэж гуйж байсан” хэмээн ярьж байв.

Ц.Бат


URL:

Сэтгэгдэл бичих