Х.БАТТУЛГА ӨӨРИЙН ФРАКЦААС Ш.ТҮВДЭНДОРЖИЙГ ХАСЖЭЭ

Ш.ТҮВДЭНДОРЖНамрын чуулган эхлэх гээд нам бүлгүүд дор бүрнээ л улс төрийн бэлэн байдалд ороод байна. Чухамдаа энэхүү бэлэн байдал нь орох шалтгаан Ерөнхий сайдын мэдэгдлээс үүдэлтэй гэдгийг хэн хүнгүй л гадарлаж байгаа. тиймдээ шинэхэн эмхлэгдэх засгийн газарт хэнийгээ томилж ажиллуулах вэ гэдгийг шийдэх гээд дээр дооргүй л улс төржиж байна.
Тэгвэл МоАХ-ны Удирдах зөвлөл өнгөрсөн бямба гаригт хуралдаж, зарим асуудлыг ярилцжээ. Ихэвчлэн цаг үеийн болоод улстөрийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна.  Цаашлаад Засгийн газрын өөрчлөлт орвол МоАХ-аас хэнийг засагт оруулах гэдгийг ярилцаад амжжээ. Түүнчлэн МоАХ-ыг удирдаж буй гишүүдэд нэлээн шүүмжлэл ирсэн байна.  Эдгээрээс хамгийн сонирхол татсан асуудал бол МоАХ-ын дэд дарга ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржийг ажлаас нь чөлөөлжээ.  Чухам юунаас болж түүнийг ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байгаа юм.  Гэхдээ МоАХ-ын тэргүүн Х.Баттулгын гаргасан шийдвэр гэдгийг олон хүн хэлж байгаа юм.
ЧОЙ

URL:

Сэтгэгдэл бичих