Хар тамхиар хивс нэхжээ
Германы гаалийн ажилчид Ираны хивсний наймаачдын нуусан 45 кг героиныг хивснээс олсон гэнэ. Энхүү хэрэгт Польш , Франц, Бельгийн хэд хэдэн хүмүүсийн сэжиглэн баривчлахад хүргэсэн байна.
Эрх бүхий байгууллагаар дурьдсанчлан, гуурсанд савлагдсан герионыг хивсний үндсэн утас болгон хивс нэхсэн байжээ. Иранаас илгээгдсэн есөн хивсний жин хүнд байсан учраас гаальчдын анхаарлыг татжээ. Нарийвчлан шалгасаны улмаас эдгээр хар тамхийг илрүүлжээ. Цааш нарийвчлан шалгаснаар ийм маягаар Франц, Белги, Польш, Африк руу хивсээр дамжин олон сая еврогийн хар тамхи тээвэрлэгдсэн болох нь тогтоогдсон байна.
URL: