“Ухаангүй ноёны ургашгүй албат”-ууд амжих уу

ea0fc7f96b8f593originalӨнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж буй компаниудын 2015 онд бүрдүүлэх нөөцийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг батлав. Батлах ч яахав, бид баталж л байдаг, мартаж л байдаг зүйл.

Тэр тусмаа сүүлийн жилүүдэд тэнгэр харсан билгэдлийн тоо, цаасан дээрх сайхан нэр ус л үлддэг болсон. Батлаад гаргасан билгэдлийн тоо, цаасан дээрх нэрс цагийн аясаар мартагдах агшинд эрх баригчид маань дараагийнхаа билгэдлийн тоо, гоё нэрээ бодож олоод ард түмэнд дэлгэдэг. Ийм л замаар явсаар ирлээ.

Хамгийн сонирхолтой нь тус хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг ирэх онд 88900 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг ирэх оны гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгаадахлаа. Ийм ажлыг Д.Ганхуяг энэ насандаа амжуулахгүй гэдгийг өөрөө ч мэдэж байсан баймаар юм.

 

Зөвхөн үүгээр ч зогсохгүй үүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гаргахыг  өнөөх хүнд гар Н.Батбаярт даалгах юм даа. Хэн нь хэндээ итгэж ажил даалгаад байна вэ. Ингэж шоудахаа болих хэрэгтэй. Н.Батбаярыг юу бүтээж хийж чаддаг гэж ийн шоу хийнэ вэ. Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд Н.Батбаяр гэгч “ургашгүй албат” “ухаангүй ноён” Н.Алтанхуягаасаа үүрэг авч харагдсан. Гэтэл энэ үүрэг биелэх нь бүү хэл эсрэг явсаар өнөөдөртэй золгосон.

 

Бас болоогүй, энэ талын судалгаа, яаж хөрөнгө босгох тухай судалгаа хийхийг Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, нарт үүрэг болгох юм даа. Эд нар хэзээ юу хийж чадаж байсан юм. Юу бүтээж гийгүүлсэн юм. Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд бүгдийг нь нураасан биз дээ.

 

А.Гал

- See more at: http://www.unen.mn/content/39965.shtml?alias=politics#sthash.pQj7vah6.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих