Оргодол Э.Вантөмөрийг Өлзийт хорооллоос баривчилжээ

VanЦагдан хорих 461-р ангиас оргосон хоёр сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байгаа билээ. Энэ сарын 04-нд оргосон тэднийг Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нарын гэрэл зураг бүхий эрэн сурвалжилж байгааг зарласан хуудас нийтийн тээвэр болон хотын гудамжаар нааж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж мэдээлэл өгсөн хүнд нэг сая төгрөгийн шагналтай хэмээж байсан.

Тэгвэл өнгөрсөн 7 хоногт оргодлуудыг нийслэл хотод хайх ажиллагааг цуцлаж эрлийн ажиллагааг орон нутагт шилжүүлсэн тухай эх сурвалж мэдээлсэн юм. Ингэсэн нь нийслэлд байхгүй хөдөө орон нутаг руу зугтан гарсан хэмээн таамаглаж байгаатай холбоотой байсан ч цагдаагийн албан хаагчид нийслэлд хайх ажиллагаагаа давхар нарийн судлан хийсээр байжээ.

Учир нь оргодол сэжигтэн Э.Вантөмөрийг энэ сарын 19-20-нд шилжих шөнө 20:00 цагаас 02:00 цагийн хооронд дагаж байгаад баривчилсан талаар баттай эх сурвалж мэдээллээ. Э.Вантөмөр Модны-2-оос Өлзийт хороолол орж явахдаа цагдаагийнханд баригджээ.

Дашрамд дуулгахад оргосон хоригдлуудыг баривчилахын тулд нойр хоолгүй ажиллаж байгаа бөгөөд энгийн хувцаслан орон даяар хэрэгтэн Б.Амарбаясгаланг хайж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих