М.Нара: Линз зүүх нь миний сонирхол

nara_500x500Хувийн амьдралынхаа тухай илэн далангүй ярьж, задгай хувцасладаг дуучин М.Нараг шүүмжлэгчид олон бий. Харин түүнийг эелдэг даруу, энгийн зан төрхтэй гэдгийг хүмүүс бараг мэддэггүй гэнэ. Олны танил хүмүүсийн хувьд хамгийн чухал зүйл бол хүнтэй зөв харилцаж сурах гэдгийг дуучин Нара хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг байх. Шүүмжилж, хэн нэгнийг доромжлох дуртай зарим хүн түүний фэйсбүүк хуудсанд зочилж, нүдэндээ линз зүүсэн тухайг нь хүртэл шүүмжлээд авчээ. Харин дуучин бүсгүй “Энэ бол ямар нэгэн харааны нөлөөтэй ч юм уу, янз бүрийн зорилгоор хэрэглэсэн эд биш. Зүгээр л миний сонирхол” гэжээ. Мөн түүний шүтэн бишрэгчид“Дайчин, өөртөө итгэлтэй, илэн далангүй өөрийнхөөрөө байж чаддаг зан нь таалагддаг сайн ээж” хэмээн сэтгэгдлээ үлдээсэн байна.

 

Ц.Заяа

- See more at: http://www.unen.mn/content/39930.shtml?alias=entertainment#sthash.AoNU7cyz.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих