Жудочид медалийн буухиаг үргэлжлүүлж байна.

1919dffcf9141498originalӨнгөрөгч баасан гаригт БНСУ-ын Инчён хотод 60 мянган хүний суудал бүхий “Incheon Asiad main stadium” цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн азийн спортын их наадам гуравдахь өдрөө үргэлжилж байна. Наадам эхлээд удаагүй байгаа ч манай баг тамирчид нийт долоон медаль хүртэж багийн нийт дүнгээр гурав дугаарт жагссан билээ.

Тэмцээний эхний өдөр: 

Жүдо бөхийн төрөлд

66 кг-ын жинд  Даваадоржийн Төмөрхүлэг алтан медаль

48 кг-ын жинд Мөнхбатын Уранцэцэг алтан медаль

60 кг-ын жинд Ганбатын Болдбаатар мөнгөн медаль

Буудлагын багийн төрөлд:

imagesО.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар 1140 оноогоор хүрэл медалийн эзэд боллоо. Ингэснээр хувийн дүнгээр О.Гүндэгмаа найм, Ц.Мөнхзул ес, Т.Баярцэцэг 15 дугаар байрт бичигдлээ.

Тэмцээний хоёр дахь өдөр

Жүдо бөхийн төрөлд

73 кг-ын жинд Г.Одбаяр мөнгөн медаль

81кг-ын жинд Н.Дагвасүрэн хүрэл медаль

57 кг-ын жинд Д.Сумъяа хүрэл медаль хүртсэнээр эхний хоёр өдрийн байдлаар манай жүдо бөхийн тамирчид зургаан медалийг хүртээд байна.

Монголын минь хөх тэнгэр баг тамирчидаа ивээж медалийн буухиа цаашид ч үргэлжилсээр байх болтугай.

А.БИЛГҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих