“Хаан” банкны орон нутгийн салбар эрхлэгч нарыг шүүжээ

uls_541f7703e93bd_1Бусдыг залилан мэхлэх замаар бусдад их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдэд холбогдогдох хэргийг хянан хэлэлцжээ. Шүүгдэгч нарын тухайд орон нутгийн “Хаан” банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа банкны хууль тогтоомжийг зөрчиж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

Тухайлбал яллагдагч Ж.Цэндцуу нь 2005 оны 07 сараас 2006 оны зургаан сар хүртэл хүртэлх хугацаанд удаа дараагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө болон түүнийг өмчлөх эрхийг  хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан

Яллагдагч Т.Алтанцэцэг нь Дорнод аймаг дахь ХААН банкны 19 дүгээр байранд байрлах салбарт зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан

Яллагдагч Д.Энхбаяр нь Дорнод аймаг дахь ХААН банкны Бунхан дахь салбарт эрхлэгчээр ажиллаж байхдаа шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргүүдэд аймгийн прокурорын газраас  2014 оны тавдугаар  сарын 13-ны өдөр 5/94 тоот яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймгийн Сум дундын 10 дугаар  шүүх 2014 оны 09 сарын 08-наас 11 ний өдрүүдэд  Ж.Цэндцуу нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.Цэндцууг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж,бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох эд хөрөнгийг нь хурааж, 5 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,

Шүүгдэгч Т.Алтанцэцэгийг банкны байгууллагын ажилтнаар ажиллаж байхдаа шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад  онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож , Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох эд хөрөнгийг хурааж, 5 жил 2 сарын хорих ял оногдуулж

Монгол улсын 2006 оны ӨҮТХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Алтанцэцэгт оногдуулсан 5 жил 2 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж

Шүүгдэгч Д.Энхбаярт холбогдох хэргийг  ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих