Хятадын “Алибаба” тэсрэлт хийж байна

10705187_804346536302787_800931071_n1.3 тэрбум хүнтэй БНХАУ-ын   хамгийн том онлайн худалдааны компани болох Алибаба Нью-Йоркийн хөрөнгийн биржид IPO хийгээд байгаа билээ.  Энэ нь тус компани АНУ-ын зах зээл хувьцаагаа худалдаалж эхэлсэн гэсэн үг юм.    Харин Хятадын цахим худалдааны зах зээлийн 80 хувийг эзэмшидэг энэ компаний хувьцаа огцом өсч, тэсрэлтийг хийгээд байна.

Өнгөрсөн пүрэв гарагт 68 долларын ханштай гарсан хувьцааны  баасан гарагийн хаалтын ханш 92.70   доллар болж өссөн байна.  Энэ нь  хувьцаа анхдагч ханшнаас 38 –аас илүү хувиар өссөн гэсэн үг юм.  IPO хийгдэснээс хойшхи хэдхэн минутын дотор  100 сая гаруй хувьцаа зарагдаж, Алибаба компаний зах зээл дэхь үнэлгээ  231.4 тэрбум ам.долларт хүрч,   дэлхийн хамгийн том  цахим худалдааны компани болох   Амазон төдийгүй  Фэйсбүүкийг үнэлгээгээр ардаа орхиод байна.

Сонирхуулахад,  1999 онд Жэк Ма Хятадын хамгийн том  цахим худалдааны компани болоод байгаа   Алибаба-г  гэртээ үүсгэн байгуулж байжээ. Тус компани энэ оны 3-р сараас өмнөх 12 сарын хугацаанд 3.7 тэрбум долларын ашиг олсон талаар судлаачид онцолсон байна

Г.Уужим

medeelne.mn


URL:

Сэтгэгдэл бичих