Өвөржанживлан рашааныг сүурлийн ирмэгт хэн тулгав

ххххУул уурхайн тусгай зөвшөөрөл олгох сургаар л өнөө хэл ам дагуулдаг уул уурхайн зохисгүй үйл ажиллагаанууд эхэлж байх шиг байна. Эхний асуудал нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршдог Өвөржанживлан рашааны хэрүүлээр эхэлсэн бололтой.

Нутгийн иргэд болоод Төрийн бус байгууллагуудын мэдэгдэж байгаагаар тус газар Хятадын “Тогос Чүлтэм” ХХК нутгийн хурган дарга нараар улсын тусгай хамгаалалтай бүсийнх нь эрхийг үгүй болгож байгаад цагаан тугалга олборлох нэрийдлээр 3-4 км-ын зайд малтлага эхлүүлэх үйл ажиллагаагаа эхлээд байгаа аж.

Төрийн бус байгууллагуудын хэлж байгаагаар тухайн компани зөвшөөрөлгүй шон хатгаж, худаг гаргаж байгаа аж. “Энэ газарт ердөө 3 км урт, 30-40 метрийн өргөнтэйгөөр ухаад эхлэхээр олон жилийн түүхтэй эрүүл мэндэд нэн тустай Жанчивлангийн рашаан сүйдэж эхэлнэ. Хүний биеийг анагаах увидастай, олон зуун жилийн түүхтэй энэхүү нэн ховор рашааныг устахаас хамгаалах хэрэгтэй. Тиймээс энэ хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох хүртэл бид тэмцэх болно” гэдгийг  Босоо Хөх Монгол ТББ , ДМНН ТББ  мэдээлж байна.

 

 

ЧОЙ /BOLOD.MN/

 


URL:

Сэтгэгдэл бичих