ХААИС-ийн удирдлагууд хууль бусаар мөнгө завшжээ

ХААИСМэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт, улсын байцаагчийн хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль болон түүний харьяа бүрэлдэхүүн сургуулиудын өмч хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийж, санхүүгийн үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд зорилгоор тавдугаар сарын 26-наас ажлын 30 хоногт хийж гүйцэтгэсэн байна.

ХААИС нь төсөвт төлөх төлбөр, хураамжийг бүрэн тооцож төсөвт төвлөрүүлээгүй, хөрөнгө мөнгийг үргүй, зориулалт бусаар зарцуулсан, томилолтоор ажилласан хоногийг буруу тооцон томилолтын зардал илүү олгосон,  гэрээний үнийн дүнгээс илүү мөнгө шилжүүлсэн, анхан шатны баримтгүй ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгасан, бараа материал худалдан авах болон засварын зардалд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг мөрдөж ажиллаагүй, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийг зөрчин байгууллага хоорондын тооцоогоор баталгаажаагүй, авлагыг тайлан тэнцэлд буруу тусгасан, түрээсийн орлогын 20 хувийг төсөвт төвлөрүүлээгүй, төсвөөс гадуур хандивийн данс нээж орлого, зардлын гүйлгээ гаргасан, хөрөнгийн орлого зарлагыг тайланд бүрэн тусгадаггүй  зэрэг багагүй зөрчлүүд энэ удаагийн шалгалтаар илэрсэн байна.

Мөн Монгол Улсын “Төсвийн тухай”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулиуд, Сангийн Сайдын 2005 оны 123, 2010 оны 39 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Төсвийн байгууллагад мөрдөгдөх кассын ажиллагааны журам”, Төрийн өмчийн хорооны эд хөрөнгийн харилцааг зохицуулах холбогдох журам зэргийг зөрчсөн нь үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаандаа тавих дотоодын хяналтыг орхигдуулсантай холбоотой байна.

Санхүүгийн шалгалтаар илэрсэн зөрчилд 11 актаар 130,142.5 мянган төгрөг, 14270 долларын акт тогтоосны 13,013.1 мянган төгрөгийг улсын төсөвт, 117,129.4 мянган төгрөг, 14270 долларыг тухайн байгууллагад нь оруулахаар, дөрвөн албан шаардлагаар 803,897.1 мянган төгрөг, 8890 долларыг тухайн албан байгууллагад, нийт 934,039.6 мянган төгрөг, 23160 долларын төлбөр зөрчил илрүүлсэн байна.

Эх сурвалж : uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих