Ерөнхий сайд Н.Алтанхуягт С.Бямбацогт болон МАН-ыхан эмгэнэл илэрхийлэв
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Улс төрч гэхээр уйлдаггүй, өвддөггүй хүн байдаг юм шиг. Бусдын л адил амьтны үр ангирын зулзага шүү дээ” хэмээн жиргэжээ. Мөн тэрбээр “Танд тохиолдсон уй гашууг хуваалцаж УИХ дахь МАН-ын бүлгийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан бичсэн байна. Учрыг эс ойлгосон хүмүүс Засгийн газар нь нуран унаж байгаа нь гэж бичицгээв. Гэвч Ерөнхий сайдын ах нь өчигдөр бурхан болсон байжээ. Үүнийг нь дуулсан эрхэм гишүүн өөрөө болон намыханаа өмнөөс түүнд эмгэнэл илэрхийлсэн нь энэ аж.
URL: