С.Баяр, Н.Энхбаяр хоёрын хонзогнол,У.Хүрэлсүх,Н.Удвал нарын тэмцэл нийгэмд явагдах нь
Нэгэн цагт МАХН-ын төлөө тууштай тэмцэхээ илэрхийлж экс ерөнхийлөгчтэй дөрөө харшуулж яваад гэнэт шийдвэрээ өөрчилж ханилж яваа нөхдөө гоочилж буй С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа. Бидний яриа Дээд шүүх МАХН-ын нэр өгсний маргааш буюу өнгөрөгч бямба гаригт өрнөсөн юм.
-Нэгэн цагт хамтран зүтгэж байсан МАХН-ын Түр штабынхан албан ёсоор намынхаа нэрийг авчихлаа.Таны хувьд ямар нэгэн байр суурь илэрхийлэх байх?
-Миний хувьд Н.Энхбаяр, М.Энхсайхан хуучин улс төрийн фигуруудтэй цаашид улс төр хийх, хамтрах ямар ч боломжгүй болсон.Өнөөдөр Монголд нам бол асуудал биш.Нам хангалттай байгаа, нэг хүнтэй ч байна, хоёр хүнтэй ч байна. Өнгөрсөн хугацаанд ажигласан зүйл бол нам бол асуудал биш, бид өөр болчихсон хүмүүс юм байна гэдгийг мэдэрсэн. Өөрсдийнхөө төлөө хэдэн хүн элсүүлээд л дээшээ гарчихдаг.Тэгээд тэндээ хувааж иддэг, нэг тиймэрхүү үзэгдэл байна шүү. Наад зах нь гэхэд л суманд хүнтэй уулзахад хэцүү, аль нам бэ гээд л. Ерөөсөө намын амьдралаас салах цаг болжээ. Өнөөдөр социализмаас илүү намчирхаж байна шүү дээ.
-МАХН-ын нэрийг гацааж, гацааж гэнэт өгсөнд гайхах хүн олон бий. Таны хувьд юу хэлэх вэ?
-Ажлын гүйцэтгэл нь муу дүгнэгдсэн хамтарсан засгийн газар байна. Нөгөө талд Сонгуулийн тухай хууль байна.Энэ мэт асуудалд намууд яаж өөрийнхөө нэрийг авч гарах вэ гэж бодож сууна.Тэгэхээр энэ асуудал дээр тулгуурлаж л намын нэрийг өгчихсөн болов уу гэж бодож байна. Намын нэрийг шийдээд өгчихсөн нь шүүхийн шийдвэр биш, улс төрийн шийдвэр шүү дээ.Үүний цаана юу тохирч энэ нэрийг өгөв гэдэг нь л сонин байна.
-Чухам ямар тохиролцоо байж болох вэ. Уг нь бол Улс төрийн намуудын тухай хуулийн 6.3 гэсэн заалтыг үндэслэсэн гэж байна лээ. Олж хараагүй зүйлийг цэц харчихсан л гэсэн шүү дээ?
-Хуучин Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн бүх албан тушаалд байсан Н.Энхбаяр гэдэг хүнд улс төрийн тохироогоор МАХН гэдэг нэрийг өгчихлөө.Чухам юугаар тохирсныг одоохондоо хэлэхэд хэцүү.Тэгээд ч тун удахгүй тодорхой болно биз дээ. Сонгуулийн хууль ийм ээдрээтэй маргалдаж байгаа үед, хамтарсан засгийн газрын ажил гүйцэд хийгдээгүй хэл амтай энэ үед Н.Энхбаярт намын нэр өгнө гэдэг өөрөө тохироо гэдгийг хэлж байгаа юм. Миний хувьд өнгөрсөн хугацаанд намаас жигшлээ. Нэг дүүрэг дээр ажил хөөцөлдөөд яваад очсон ч намчирхах үзэл гудамж талбай гээд ялгаа алга. Яаж Монголчуудыг бүгдийг намын гишүүн болгох вэ гэсэн шиг л явж байна. Одоо тэгэхээр энэ нийгмийг, энэ улс орныг нэг анзаарахгүй бол болохгүй болжээ.
-Таныг анх Н. Энхбаяртай хамт дуугарч гарч ирж байхад солиотой нөхөр байна л гэлцэж байсан. Нам ийм байна, тийм байна гээд л заагаад эхлэхээр тэр шүү дээ?
-Намайг анх дуугарч эхэлж байхад хүмүүс тэгж харж байсан нь үнэн.Тэгэхэд би одоо ингэнэ, баруун зүүн гээд ярьж байсан даа. Одоо яг тэр зургаар л явж байна. Одоо Ардчилсан намд ч юм болно. Миний бодлоор засгийн газар тун удахгүй хямралд орно. Энэ шатахууны асуудлыг хар. Бензин тосоороо хахчихсан гүрнүүд хэдэн тонныг биднээс харамлах юм гэнэ.Энэ чинь улс төр шүү дээ. Дэлхийд шатахуун ховордоогүй байна. Дэлхий нийтийг харж ажиж байхад харин ч эсрэгээрээ шатахуун тос нь элбэгшээд байна шүү дээ.
-МАХН гэдэг нэрийг авчихлаа. Сөрөг зүйл юу байна вэ?
-Улс төрийн нам гэдэг зүйл дээр сөрөг гэж бодоод байна л даа. Намыг ингэж чухалчилж үзэх дэмий. Ерөөсөө улс төрийн нам гэхээсээ илүүТББ болгочихооч ээ. Ерөөсөө л үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс шүү дээ. Сөрөг үзэгдэл нь гэвэл ахиад л өнөөх хуйвалдаан болох нь. МАН, МАХН нэгдэнэ гэвэл яах вэ, тэгвэл мөн аймаар аа.
-Хонь, чоно хоёр нэгдэх үү?
-Үгүйсгэх аргагүй шүү дээ. Эрх мэдэл албан тушаалын төлөө юутай ч нэгдэж болно. Нэгдвэл хэцүү. Хэрэв нэгдэхгүй бол энэ хоёрын ил, далд тэмцэл эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Байшин барилгаас эхлээд гишүүдээ булаацалдана.
-Гишүүд ч бужигнах байх шүү?
-Тэгэхгүй яах юм. МАН-ын гишүүд хуучин МАХН руугаа явах гэнэ. Нөгөөдүүл нь явуулахгүй гэж мөнгө өгнө, албан тушаал өгнө гээд балиар юм зөндөө болно. Сүрдүүлнэ, чамайг МАХН руу явбал ажлаас чинь хална. МАХН гэдэг нэрийг өгнө гэдэг нь өдөөсөн байдал үүсгэчихлээ. Эднийг яах нь вэ гэдгийг үзэх нь. Энэ хоёрыг яахыг харъя гэж байна л даа.
-МАН-ын хувьд хэцүүхэн хувь заяа хүлээж байх шиг.Н.Энхбаяр ингэж хэлүүлчихээд эвсэхгүй байлгүй дээ…?
-МАН хэцүүдлээ. Мөн ч хөөрхий болно доо. Одоо энэ улс төрийг улам дэгдээгээд, энэ хоёр хоорондоо үзэлцээд баахан хонзогнол явагдана. Манжийн үед манай хаад ноёдыг хооронд нь зодолдуулдаг шиг тийм байдал манайд үүсчихлээ.Философич хүний хувьд С.Баяр, Н.Энхбаяр хоёрын хоорондын хонзогнол, С.Хүрэлсүх, Н.Удвал нарын тэмцлүүд нийгэмд явагдах нь. Ингэж л болохгүй гэж хэлэх гээд байна.Шүдээ зуучихсан хүн олон байна шүү дээ.
-МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Хүрэлсүх шүүхэд гомдоллож байна лээ. Тэгээд таны ярьж байгаа шиг хонзогнол,ил далд тэмцэл эхэлчихсэн юм биш үү?
-Тэгэлгүй яах юм. Тэр чинь шууд нийгэмд үймээн үүсгээд эхэлж байгаа хэрэг.Уг нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга улс төрийн шинэ хүчин төрлөө гээд баяр хүргэвэл өөр хэрэг шүү дээ. Гэтэл эсрэгээрээ нийгэм даяар заналхийлээд эхлэхээр цаашид ямархуу дүр зургаар явах вэ гэдэг нь тодорхой харагдаж байна. Шуудхан та нар Сонгуулийн хуудсан дээр 19- дүгээрт ,бид нэгдүгээрт шүү , аятайхан байгаарай гэж занаж байгаатай адилхан шүү дээ.
-МАН, МАХН нийлбэл гэж ярилаа.Таны хувьд нэг зүйлийг олж харсан юм шиг ээ?
-Нийлээд өнөөх л эмх замбараагүй зүйл дэгдээчихээд бие биеээ айлгаад юу ч хэлж чадахгүй улс орныг сөнөөх хэмжээнд очвол яана даа. Нөгөө талд энэ хоёр сайхан ойлголцоод эргэн гэр бүл болоход болохгүй зүйл алга. Өөрөөр хэлбэл үр хүүхдээ бодоод эвлэхэд гэмгүй юм.
-Тэгэхээр нийгэмд үүсч магадгүй энэ байдлыг яаж цэгцлэх вэ?
-Хамгийн гол нь С.Баяр, Н.Энхбаяр нар сайн ойлголцож, хуучин өс хонзонгоо болих хэрэгтэй. Тун ухаалгаар шийдэхгүй бол энэ хоёрын хонзогнол улс орны бүрэн эрхт байдлыг бүр алдагдуулахад хүргэнэ.
-Н.Энхбаяр ямар нэгэн улс төрийн тохироо хийсэн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл нэгэнт ороод ирчихсэн хойноо тохирооноосоо буцаад , хуучин гишүүдээ татааад эхэлбэл яах вэ.Өөрөөр хэлбэл хулхидаад эхэлбэл?
-Одоо улс төрд өндөр алба хашиж байгаа болон олонхи улс төрчид дандаа Н.Энхбаяртай хамт ажиллаж сайн муугаа хийж явсан улс учраас ямар ч тохироо хийчихсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тэр МАН ч адил, АН ч адил дандаа сайн муугаа хамтарч хийсэн найзууд нь мөн шүү дээ.Чинйи асууснаар хулхидаад эхэлбэл Н.Энхбаярыг дагаад ирэх маш олон улс төрчид бий байх шүү.Энэ ч харин нэг бий.
-Та надтай одоогоос жил шахмын өмнө уулзахдаа намууд нэг л болохгүй байна. Баруун зүүнээ мэдэхгүй байна гэж байсан. Тэр ч бүү хэл МАХН-ын төв штабт ажиллаж, Гадаад бодлого хариуцсан нарийн бичгийн дарга ч болсон. Гэтэл яагаад гэнэт ийн урвах болов?
-Би улс төрийн намууд зөв ажиллаасай гэсэндээ залахыг хичээсэн. Харин миний бодож байгаа шиг зөв хүмүүс нам байгуулдаггүй учраас болихгүй юу. Н.Энхбаяр, М.Энхсайхан нартай хамтраад яваад байсан чинь энэ нөхөд ерөөсөө нэг л буруу тийшээ яваад байсан л даа. Тэгээд миний зам энэ биш гээд л явсан. Ер нь Монгол Улсад шинэ нөхцөл байдал үүсчээ. Ингэж намчирхаж болохгүй. Өөрийнхөө хувьд ажилдаа орсон. Монгол орноо өөрчилье гэсэн санаагаар хоёр дахь номоо бичиж байна.Ахин хэлэхэд улс оронд өөрчлөлт, шинэ нөхцөл байдал бий болчихоод байхад нам нам гээд явж болохгүй шүү. Ийм намчирхсан өс хонзонгууд юунд ч хүргэж мэднэ шүү.
Эх сурвалж: “Монголын мэдээ”
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
On ne gagne pas de maux de tГЄte.