Н.Алтанхуягийн шигшилт Засгийн газраа авч үлдэх сүүлийн арга

glmggНамрын чуулган эхлэх гэж байгаатай холбоотойгоор ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн эвээлдээ авсан эрээвэр хураавар, мэдлэгтэй мэдлэггүй сайд дарга нар болоод засгийн газраа бага ч болов цомхотгох тухай олон нийтэд шуудхан хэлсэн. Энэхүү арга хэмжээ нь ч хоёр талтай зүйл.

Нэгт: Өөрийн удирдсан Засгийн газраа авран хамгаалж үлдэх гэсэн санаа

Хоёрт: “Эзэн 100″ хөтөлбөр хэмээн хаврын чуулганы дараахан нилээдгүй сайн шоудаж авсан тэрнийхээ горыг хэнээр тахил өргөж өөрөө амьд мэнд мултрах уу гэж толгойгоо гашилгаж байхдаа гаргасан шийдвэр гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа.

УИХ хаврын чуулганаас хойш Засгийн газар мухардалд орсон эдийн засгаа дээшлүүлэх гэсэн ямар нэгэн оролдлого хийсэн гэхэд хэцүүхэн л харагдана. Харин ч зуны гурван сарын сумдын ой хэсэж амралтын байдлаар өнгөрсөн. Харин намрын синдром нь хөдөлсөн улс төрчдийн “эзэн 100″ хөтөлбөрийн хэрэгжилтийн хариуг нэхэх тэрхэн хоромд л умартаж орхисон “эзэн 100″-аа санасандаа сандарсан уу ямартаа ч өөрийн доор нөмөрт нь найрлах дуртай сайд дарга нартайгаа хатуухан яирхаар болсон тухайгаа олонд дэлгээд авсан нь бас хэн нэгнийг юм бодуулад авав бололтой.

Н.Алтанхуягийн гарт шигшигдэж басхүү базагдаж байгаа яам агентлигууд хэрхэн өөрчлөгдөн солигдохыг одоогоор таамаг төдий нэрсээр өөр хоорондоо чулуу хаялцах дарга нарын толгойн дээр хэрхэн цахиур хагалахыг л харах үлдээд байна. Ийн шигшиж жижигрүүлсэн засгийн газраа буцаан товхинуулахад ямартаа ч зургаан сарыг ардаа хийгээд авна гэдэг бараг л засгийн эрхийг авсан хугацаандаа өөрийн хүснээр засгаа ажиллуулсан өөрийн тоглолтуудаа бүрэн хийж дуусгана гэсэн үг. Учир нь сүүлийн 1 жил 6 сарын хугацаанд Засгийн газрыг огцруулах хууль хуулинд байдаг болохоор энэ арга нь түүний эцсийн найдвар болоод байгаа аж.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих