Зөвхөн эрчүүдэд: Сайн тоолох нь сексэд тустай
АНУ-ын Лризона мужийн эмнэлгийн эрдэмтэн судлаачид эртний Хятадын Даосын сексийн сургаалийг судалж байгаад хүний бие дээр туршилт хийсний үндсэн дээр нэгэн сонирхолтой нээлт хийжээ. Энэ нь эрчүүд сексийн үедээ тоо тоолж хэвшсэнээр бэлгийн амьдралдаа үргэлж залуугаараа үлдэх тухай юм.
Яагаад заавал ийм үеэрээ тоо тоолох хэрэгтэй болдог байна аа гэж та гайхах биз. Гэхдээ л та сэрэл мэдрэмжээ хүчтэй хэвээр нь хадгалж, гэр бүлийн аз жаргалаа хадгалъя гэвэл судалгааны багийнхны гаргасан үндсэн үйлдэл, байрлалыг туршаад үзээрэй.
НЭГ АМЬСГААГААР НЭГ Л БҮЛЭХ
Таны хамгийн түрүүнд сурах ёстой зүйл бол сексийн үед зөв амьсгалах явдал юм. Хүн орондоо хуучирсан уурын тэрэг шиг байх ёсгүй. Амьсгал гүнзгий нэгэн хэмнэлтэй байх ёстой. Ялангуяа яг сексийн үед нэг түлхэлт нэг амьсгаагаар хийгдэх ёстой гэнэ. Зөвхөн ингэж зөв амьсгалж буй тохиолдолд л эрт дур тавих, үрийн шингэнээ эрт гадагшлуулахаас сэргийлж чадна.
ЭРХТНИЙ ТҮЛХЭЛТЭЭ ТООЛЖ ЗАНШ
Сексийн үед бэлэг эрхтнээ үтрээнд оруулаад түлхэлтээ тодорхой дараалалтайгаар хийх хэрэгтэй. Эхлээд гурван хүчтэй гүн түлхэлт хийгээд түр амсхийсний дараа дөрвөн өнгөц, зөөлөн түлхэлт хийнэ. Болж өгвөл тоогоо алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Ингэж тоогоо бодож байх нь нэг талаар танд дур тавих тухай мартагнуулж, сатааруулж өгдөг тул дур тавилтыг удаашруулахад туслана гэсэн үг юм.
Мөн тойрог хөдөлгөөнөөр дур тавилтыг удаашруулах арга бий. Хоёр юм уу гурван удаагийн ийм цогц түлхэлтийн дараа бэлэг эрхтнээ үтрээнээс гаргалгүйгээр тойрог маягийн хөдөлгөөн хийнэ. Ингэхэд хүрч ирсэн мэдрэлийн цэгүүд өөр цэгт хүрэлцэн дахин байрлаж, дур тавилт удааширдаг байна.
ЭРХТЭНИЙ УГААР АТГАЖ ДУР ТАВИЛТЫГ ТАСАЛДУУЛНА
Хэрвээ эрэгтэй нь үүнээс цааш тэсэхгүй нь гэвэл эмэгтэй нь залуугийнхаа бэлэг эрхтний яг толгойн доогуур чангахан атгах хэрэгтэй. Ингэвэл бэлэг эрхтнийг цусаар хангаж байдаг үндсэн судас дарагдаж дур тавилтыг тасалдуулан хэд хэдэн удаа ингэж атгасны дараа хурьцлаа үргэлжлүүлж болно.
ГУРВАН ХУРУУГААР ХУУХНАГТ ДАРАЛТ ҮҮСГЭХ НЬ ҮРИЙН ШИНГЭНИЙ УРСАЛТЫГ ЗОГСООДОГ
Харин доогуур атгалт хэмээх арга нь хурьцлын ажлыг зогсолгүйгээр дур тавихаас сэргийлж болдог арга юм. Үүний тулд эрэгтэй нь чөлөөтэй байгаа гарынхаа гурван хуруугаар яг хуухнагныхаа ойрхон бэлэг эрхтнийхээ доод талд нь хүчтэйвтэр дарж өгнө. Энэ тохиолдолд үрийн урсалт зогсож гадагшлахгүй тогтдог байна.
URL: