Мэйли Сайрус төрийн далбаагаар бөгсөө арчжээ
Үргэлж дуулиан шуугиан тарьж байдаг дуучин Мэйли Сэйрус Мексикийн Монтеррейд болсон тоглолтынхоо үеэр тус улсын төрийн далбаагаар бөгсөө арчжээ. Энэ ч үүднээс тус улсын төрийн далбааг доромжилсон гэх хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа гэнэ.
Хууль тогтоомжид заасны дагуу холбогдох ажилтнууд дуучин бүсгүйг “Төрийн далбааг доромжилсон” гэх үндэслэлээр шалгаж эхлээд байгаа юм байна.
Нуэво-Леон мужийн хурлаар түүнд шийтгэл ногдуулах эсэх нь шийдэгдэх бөгөөд хэрвээ түүнийг гэм буруутай гэж үзвэл чанга дэглэмтэй хорих ангид 36 цаг саатуулах шийтгэл ногдуулж магадгүй ажээ.
URL: