Худалдаалагдаагүй автомашинуудын “оршуулга”

АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн хэмжээ буурдаггүй. Харин ч жил тутамд өсөлттэй байдаг. Тиймээс зарагдаагүй автомашинуудын “оршуулга”-ын газар бий болоод байна.

Магадгүй, та энэ дүр төрхийг нисдэг тэргээр, онгоцонд явж байхдаа, эсвэл “Google map”-ийн тусламжтайгаар хайж олж болох юм. АНУ-д төдийгүй Хятад, Бразил, Их Британи, ОХУ, Испани гэх мэт автомашин үйлдвэрлэлээр, хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг улс орнуудад борлуулагдаагүй автомашинууд асар том талбайд эзнээ хүлээн зогсож буй. Талбай улам тэлсээр л байна.

Цоо шинэ, гоёмсог “Nissan”, “Ford”-ууд худалдаалагдахгүй удсан тохиолдолд ядуу буурай улс орнуудад хямд үнээр нийлүүлдэг. Заримыг нь дахин задалж, сэлбэг хэрэгслийг нь дараагийн үеийн шинэ автомашинд суулгадаг байна. Энэ бол эргэлдэх холбоо ч гэлээ худалдаалагдахгүй автомашинууд зай талбай эзэлсээр л…

1.    Мэрилэнд мужийн Балтимор хотод. Энд ойролцоогоор 60 мянган автомашин бий.

2.    Худалдагдаагүй автомашинууд эзнээ хүлээсээр л…

3.    Испанийн баруун нутгийн эргийн хотод.

4.    Английн төвийн нутгийн Корби хотод “Сitroen”-ы үйлдвэр байдаг.

5.    Худалдагдаагүй автомашинуудын эзлэх талбай бараг нэг дүүргийн хэмжээнд хүрч болзошгүй нь.

6.    Испанийн Валенсиа хотод.

7.    ОХУ-ын Санкт-Петербург хотын хуучин ашиглаж байсан нисэх онгоцны буудлын талбайг худалдагдаагүй автомашинууд дүүргэжээ.

8.    Их Британийн Оксфордшир мужийн Бичестер хотод

9.    Италийн Сивитавенчча хотын боомтод зогсох худалдагдаагүй “Peugeot”


Т.Мунаа

- See more at: http://technology.time.mn/content/49325.shtml#sthash.M1VptQmD.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих