Л.Гансүхийг эргэхээр явав уу, шувуу эргэхээр явав уу
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутагт ажиллахаар болж өнөөдөр өглөө Улаанбаатар хотоос мордлоо хэмээх мэдээлэл байна.
Ерөнхий сайдын Төв аймаг руу аяны дөрөө авсны учир нь Шувууны аж ахуйн нээлтэд оролцох аж. Тодруулбал, Шувууны аж ахуйг хөгжүүлж, өндөгний импортыг 90 хүртэл хувиар бууруулах зорилгоор Төв аймгийн Баянчандмань суманд 500 мянган шувууны аж ахуй байгуулагдсан байна. Тиймээс Ерөнхий сайд маань энэхүү нээлтийн ажиллагаанд оролцохын сацуу шувуугаа эргэхээр явсан бололтой.
Харин зарим нэгэн хардах дуртай нэг нь Н.Алтанхуяг шувуу эргэхээр явав уу, Л.Гансүхийгээ эргэхээр явав уу хэмээн битүүхэн чих тавьж сууна.
Н.Дөл
- See more at: http://www.unen.mn/content/39875.shtml?alias=yellow#sthash.40MeFAZl.dpuf
URL: